Богд Банк Moody’s байгууллагаас зээлжих зэрэглэлийн анхны үнэлгээгээ авлаа

Дэлхийн томоохон үнэлгээний байгууллагуудын нэг болох Moody’s Investors Service компаниар Богд Банк зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийлгэлээ. Тус байгууллага нь Богд банкинд дараах үнэлгээг өгсөн байна. Үүнд:

  • Дотоод болон гадаад валютын урт хугацааны татан төвлөрүүлсэн хөрөнгийн хувьд В3
  • Дотоод болон гадаад валютын богино хугацааны татан төвлөрүүлсэн хөрөнгийн хувьд  NP
  • Baseline credit assessment буюу суурь зээлийн чадамжийн үнэлгээ b3
  • Харилцагч талын урт хугацааны эрсдэлийн үнэлгээ B2(cr)
  • Харилцагч талын богино хугацааны эрсдэлийн үнэлгээ NP(cr) үнэлгээг тус тус өглөө.
  • Дээрх үнэлгээнүүдийн хэтийн төлөв тогтвортой байна. 

Мөн тус байгууллага нь “Богд Банк шинээр байгуулагдсан санхүүгийн байгууллага боловч өндөр хэмжээний өөрийн хөрөнгөтэй, маш сайн хөрвөх чадвартай активтай” гэж онцлон дүгнэжээ.

Үнэлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.moodys.com/research/Moodys-assigns-first-time-ratings-to-Bogd-Bank--PR_342690 холбоосоор орж үзнэ үү.




Шинэ мэдээ