Богд банк “Дурсамж түгээнэ” урт хугацааны хадгаламжийн аян зарлалаа.
Богд Банк үүсгэн байгуулагдсанаасаа хойш хувьцаа эзэмшигчиддээ нээлттэй болон харилцагчийн хэрэгцээ шаардалагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, бүх насны иргэдэд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх, хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах нийгэмд ач холбогдолтой олон ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэхүү үндсэн зорилгын хүрээнд банк нь харилцагч та ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийгээд, хосоороо гадаадад адал явдал дүүрэн гайхалтай дурсамж бүтээх болон богц дүүрэн бэлэгний эзэн болох "Дурсамж түгээнэ" хадгаламжийн урамшуулалт аяныг 2023.03.01-2023.12.31-ний хооронд нийт харилцагч нартаа зарлалаа.
Тус урамшуулалт аянд иргэдийн харилцагчдад зориулсан 6 сараас дээш хугацаатай Хугацаатай хадгаламж, Урьдчилсан хүүт хугацаатай хадгаламж, Хүүхдийн хадгаламж, Онлайн хадгаламждаа орлого нэмэх болон хугацаа сунгалт хийх 100,000 төгрөг тутамд 1 урамшууллын эрх үүснэ.
Бид урамшуулалт аяны азтангуудаа доорх өдрүүдэд тодруулах болно:
2023.04.03-ны #Live#1-аар нийт 5 харилцагчийг тодруулна.
- 3 харилцагчид 500,000₮-ийн үлдэгдэлтэй хадгаламж;
- 2 харилцагчид 1,000,000₮-ийн үлдэгдэлтэй хадгаламж;
2023.07.03-ны #Live#2-аар нийт 3 харилцагчийг тодруулна.
- 2 харилцагчид 500,000₮-ийн үлдэгдэлтэй хадгаламж;
- 1 харилцагчид хосоороо гадаад аялах эрхийн бичиг;
2023.10.02-ны #Live#3-аар нийт 5 харилцагчийг тодруулна.
- 3 харилцагчид 500,000₮-ийн үлдэгдэлтэй хадгаламж;
- 2 харилцагчид 1,000,000₮-ийн худалдан авах эрхийн бичиг
2024.01.02-ны #Live#4-аар нийт 3 харилцагчийг тодруулна.
- 2 харилцагчид 500,000₮-ийн үлдэгдэлтэй хадгаламж;
- 1 харилцагчид хосоороо гадаад аялах эрхийн бичиг;
Та бүхэн аяндаа идэвхтэй оролцоорой.
Богд банк-Дурсамж түгээнэ