Богд Банк нь Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам Монгол) гишүүн боллоо.
2023 оны 2 сарын 10-ний өдөр Богд Банк ХК нь Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам Монгол) гишүүн болсон ба 2 сарын 28-ны ээлжит уулзалтаар Богд Банкыг төлөөлж Гүйцэтгэх захирал Г.Саруул АмЧам Монголын Дэд Тэргүүн болох Д.Ончинсүрэнгээс гишүүнчлэлийн гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Богд Банк нь цаашид үйл ажиллагаагаа улам тэлэн, нээтлттэй ил тод, салбартаа тэргүүлэгч, гадаад болон дотоод хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөүүлэхээр зорьж ажилладаг ба уг зорилтод хүрэхэд АмЧам Монголын гишүүн болсон нь үнэтэй хувь нэмэр болно гэж итгэж байна.
Богд банк-Итгэл түгээнэ.