Богд банк ХК нь хувьцаагаа олон нийтэд санал болгон нээлттэй хувьцаат компани болсноос ажлын үр дүнгээ харилцагч болон хувьцаа эзэмшигч нартаа танилцуулах хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн.
Энэ жилийн “Хүндэтгэл”-ийн хүлээн авалтын үеэр 2 байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тодруулбал, “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим”-тай ЖДҮҮ-ийн салбарыг дэмжих, бизнесийн таатай орчныг бий болгох зорилготой хамтран ажиллах санамж бичигт, “Зээлийн батлан даалтын сан”-тай Азийн хөгжлийн банкны төслийн эх үүсвэртэй батлан даалттай зээлийн бүтээгдэхүүнийг зорилтот харилцагчдад хүргэх санамж бичигт тус тус гарын зурж баталгаажуулжээ.
2022 онд Богд банк ХК-ны ашигт ажиллагаа 79.9 хувиар өсөж, 19.1 тэрбум төгрөгт хүрсэн нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн салбартаа анхдагч бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлсэнтэй холбоотой юм. Тухайлбал, анх удаа мета банк буюу виртуал орчинд банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг харилцагч нартаа бүрдүүлсэн төдийгүй дансны дугаараа дураараа сонгох үйлчилгээг нэвтрүүлж ажиллажээ. Мөн Олон улсын зах зээлээс санхүүжилт татаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн байна.
Богд банк нь 2023 ондоо олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж, бэлтгэл ажлаа эхлүүлсний нэг нь дотоодын ₮ картаар хилийн чанадад Монгол улс дахь данс руугаа чөлөөтэй орлого, зарлага хийн төлбөр хүлээн авах үйлчилгээ юм.
Богд банкны ирээдүйн өгөөж, өндөр өсөлт, хурдацтай ахиц дэвшилд итгэл үзүүлэн хөрөнгө оруулсан эрхэм харилцагч, хувьцаа эзэмшигч болон хамтран ажилладаг түнш байгууллагууддаа талархал илэрхийлье.
Богд банк-Итгэл түгээнэ