Богд банк тарьсан модоо нөхөн сэргээх, услах ажиллагааг тогтмол хийж байна.

Богд банк нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд СХД-ийн Бумбатын булагт тарьж байсан модоо услах, нөхөн сэргээх ажлыг хийлээ.

Тодруулбал, 2021 онд арилжааны банкууд нь Монголын банкны холбоо болон Монголбанктай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Бумбатын булаг хэмээх газар 2000 мод тарьж байсан.

Банк санхүүгийн салбарын төлөөлөл 2030 он гэхэд 50 сая мод тарих зорилт тавьсан бөгөөд үүний хүрээнд жил бүр шинээр мод тарих, өмнө нь тарьсан модоо услах, арчлах ажлыг тогтмол хийж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр ойн сан нэмэгдэж, хүлэмжийн хийн ялгарал буурахаас гадна нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.

Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд банк санхүүгийн салбарын үүрэг оролцоо чухал бөгөөд Богд банк нь байгаль орчин, нийгэмд ээлтэй бүхийл үйл ажиллагааг дэмжин ажиллаж, харилцагч нартаа ногоон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна.

Банк - Итгэл Түгээнэ




Шинэ мэдээ