Байгууллагын харилцагч нь утасны дугаараар дансны дугаар сонгох боломжтой боллоо

     Богд банк нь байгууллагын харилцагчдадаа зориулж байгууллагын утасны дугаараар дансны ДУГААРАА ДУРААРАА сонгох боломжийг нэвтрүүллээ. Жишээ нь танай байгууллагын утасны дугаар 75771199 гэсэн дугаартай тохиолдолд та Богд банкны ДУГААРАА ДУРААРАА үйлчилгээгээр 8075771199 гэсэн дансны дугаарыг сонгох боломжтой болж байгаа юм.

     Бид харилцагчдадаа зориулж энэхүү дансны дугаарыг өөрийн хүссэн дугаараар буюу гар утасны дугаар болон төрсөн өдрөөрөө сонгох үйлчилгээг Банкны салбартаа анх удаа 2022 оны 9 дүгээр сард нэвтрүүлсэн бөгөөд, 10 оронгоос бүрддэг дансны дугаарын сүүлийн 8 оронг та өөрийн үнэ цэнэтэй, дахин давтагдашгүй дугаараар дансаа нээж өдөр тутмын төлбөр тооцоондоо ашиглах боломжтой.

Энэхүү үйлчилгээг иргэдийн харилцагч ч мөн ашиглах бүрэн боломжтой бөгөөд мобайл аппликейшн ашиглан орон зай цаг хугацаанаас үл хамааран дугаараа сонгон дансаа нээх боломжтой.

Дугаараа дураараа сонгосны давуу тал:

  • Дансны дугаарын 10 орныг өөрийн хүссэн тоогоор сонгох;
  • ААН байгууллагын үнэ цэнэ, дүр төрхийг тодорхойлох утасны дугаараар дансны дугаараа бүтээх буюу бизнес дугаар сонгох;
  • Өөрийн утасны дугаар болон төрсөн он, сар, өдрөөрөө дансны дугаараа сонгох;
  • Гэр бүлийн гишүүд болон найз нөхөдтэйгөө хос дансны дугаар нээлгэн, дугаараараа хослох;

Богд банк-Итгэл түгээнэ




Шинэ мэдээ