Богд банкны шинэ салбар “Их тойруу” худалдааны төвд нээгдлээ

Богд банк нь үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн, Сүхбаатар дүүрэгт байрлахИх тойруу худалдааны төвийн 1 давхарт шинэ салбараа нээлээ.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй анхны банк болсон Богд банкны хувьд харилцагч нартайгаа улам ойртон, харилцагчдынхаа цаг завыг хэмнэх зорилгоор СБД, 9-р хороо, Ногоон нуурын гудамж, Их тойруу худалдааны төвийн 1 давхарт буюу Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн хажууд байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаагаараа бусад тооцооны төвүүдээс онцлог юм.

Нээлтийн арга хэмжээнд зориулан 2023 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд зөвхөн Их тойруу тус салбарт зарлагдсан хөнгөлөлт урамшуулалд хамрагдаарай. Үүнд:

  • Дансны дугаараа дураараа сонгох үйлчилгээг бүх төрлийн дебит төлбөрийн картын эхний 1 жилийн хураамжаас чөлөөлөх;
  • 10.01-12.31 дуустал хугацаанд ПОС-ын 1.0%-ийн шимтгэлээс cap бүр буцаан олголт
  • КҮБ-ын орлого барьцаалсан зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох;
  • Зээлийн өргөдлийн хураамжаас чөлөөлөх;

Богд банк нь 2023.03.01-2023.12.31-ний хооронд нийт харилцагч нарынхаа дунд харилцагч та ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийгээд, хосоороо гадаадад адал явдал дүүрэн гайхалтай дурсамж бүтээх улирал бүр азтан тодруулах "Дурсамж түгээнэ" хадгаламжийн урамшуулалт аяныг  зарласан ба тус урамшуулалт аянд иргэдийн харилцагчдад зориулсан 6 сараас дээш хугацаатай Хугацаатай хадгаламжУрьдчилсан хүүт хугацаатай хадгаламжХүүхдийн хадгаламжОнлайн хадгаламждаа орлого нэмэх болон хугацаа сунгалт хийх 100,000 төгрөг тутамд 1 урамшууллын эрх үүснэ.

Мөн эхний 300 харилцагчид нартаа гарын бэлэгтэй тул та бүхэн Их тойруу салбараар өргөнөөр ирж үйлчлүүлэх боломжтой юм.

Богд банк-Итгэл түгээнэ.




Шинэ мэдээ