Богд Банк БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн банктай Корреспондент харилцаа тогтоолоо.
Богд банк нь олон улсын нэр хүндтэй томоохон банкуудтай хамтран ажиллаж, гадаад харилцаагаа улам өргөжүүлэн тэлсээр байна. 2016 онд Банк, Бүгд Найрамдах Солонгос Улсын Күүкмин Банк (Kookmin Bank), Япон Улсын Мизухо Банк (Mizuho Bank), БНХАУ-ын Шанхай Пудонг Хөгжлийн Банк (Shanghai Pudong Development Bank), Өвөр Монголын Банк (Bank Of Inner Mongolia) -уудтай шинээр корреспондент харилцаа тогтоосон бөгөөд энэ оны 11 сард бид БНХАУ-ын ТОП 3 банкны нэг болох Хөдөө Аж Ахуйн банк (Agricultural Bank of China) -тай корреспондент харилцаа тогтоолоо.
Бид дэлхийн бүх улс руу ам доллар, юань, вон, иен, eвро болон бусад төрлийн валютаар харилцагчдынхаа гадаад шилжүүлгийг хямд, шуурхай гүйцэтгэж байна.