Харилцагч та Онлайн худалдан авалт хийхдээ дараах зөвлөмжүүдийг анхаараарай
Сүүлийн үед хүмүүсийн цаг завыг хэмнэх, интернэт орчинд гадаад болон дотоодоос түргэн шуурхай худалдан авалт хийх зэрэг боломжуудыг олгодог үйлчилгээний нэг төрөл бол Онлайн худалдаа юм. Техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед худалдаа үйлчилгээний салбарт суурилсан маш олон төрлийн аппликейшн, сайтууд бий болсоор байна. Үүнтэй зэрэгцэн бусдыг залилах, хууран мэхлэх, бусдын мэдээллийг олж авах, хулгайлах зэрэг гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж байна. Иймд интернэт орчинд худалдан авалт хийхдээ өөрийн хувийн болон санхүүгийн мэдээллүүдийг аюулгүй байлгах нь нэн чухал юм.
Сайтын аюулгүй байдлаа анхаарах:
- Худалдан авалт хийж буй сайтынхаа мэдээлэл, бүтээгдэхүүний тайлбар, анхаарал татахуйц хямд үнэ, өндөр ашиг амласан эсэхийг сайтар нягтлах. Холбоотой сөрөг сэтгэгдлүүд их бичигдсэн бол тухайн сайт дээр гүйлгээ хийхээс татгалзах
- Хамгаалалтын технологгүй, хуурамч веб сайтууд руу хандан хувийн болон картын мэдээллээ оруулахгүй байх, уг сайтуудыг ашиглахгүй байх
- Хандаж буй веб сайт, аппликейшнүүд нь аюулгүй байдлын шаардлага хангасан эсэхийг нягталдаг байх. Худалдан авалт хийх гэж буй вэб хуудас эсвэл онлайн дэлгүүрийн линк хаягийн "http"-ийн ард "s" байгаа эсэхийг шалгах. (https://)
- Дараах тэмдэглэгээ бүхий хамгаалалтын технологитой веб сайтуудаар үйлчлүүлж байх
Картын аюулгүй байдлаа анхаарах:
- Картын дугаар, хүчинтэй хугацаа, CVV код, пин код, онлайн гүйлгээний E-код зэрэг нууц мэдээллүүдээ бичиж тэмдэглэхгүй байх, бусдад дамжуулахгүй байх
- Худалдан авалт хийх гэж буй сайтын төлбөрийн нөхцөл, журамтай анхааралтай танилцсаны дараа картын мэдээллээ оруулдаг байх
- Төлбөрийн картаа вебсайт, аппликейшнд бүртгүүлсэн бол тогтмол дүнгээр суутгал хийгдэх эсэхийг шалгаж шаардлагагүй тохиолдолд картын холболтыг салгах
Хувийн мэдээллийн аюулгүй байдлаа анхаарах:
- Олон нийтийн үнэгүй WiFi сүлжээнд холбогдсон үедээ онлайн худалдан авалт хийхээс татгалзах, учир нь таны картын мэдээлэл болон бусад хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдаг.
- Бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаа өөрчилсөн бол тухай бүрт нь банкиндаа мэдэгдэж мэдээллээ шинэчилдэг байх;
Богд банк-Итгэл түгээнэ.