Богд банкны шинэ салбар “ДАРХАН ЗАХ” худалдааны төвд нээгдлээ
Богд банк нь үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн, харилцагчдынхаа цаг завыг хэмнэх зорилгоор Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Дархан ХК-ийн “Дархан зах” худалдааны төвийн 1-р давхарт шинэ салбараа нээлээ.
Нээлтийн арга хэмжээнд зориулан 2024 оны 02 сарын 29-нийг дуустал хугацаанд зөвхөн тус салбарт зарлагдсан хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломж, болон эхний 1000 харилцагчид нартаа гарын бэлэгтэй тул та бүхэн Дархан салбараар өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна. Үүнд:
- Дансны дугаараа дураараа сонгох үйлчилгээг бүх төрлийн дебит төлбөрийн картын эхний 1 жилийн хураамжаас чөлөөлөх;
- Экспресс автомашины зээлийг ажлын 8 цагт шийдвэрлэх;
- КҮБ-ын орлого барьцаалсан зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох;
Зөвхөн Дархан салбарын харилцагч нартаа зориулан Хугацаатай хадгаламж, Урьдчилсан хүүт хугацаатай хадгаламж, Хүүхдийн хадгаламж, Онлайн хадгаламждаа орлого нэмэх болон хугацаа сунгалт хийх 100,000 төгрөг тутамд 1 урамшууллын эрхээр 2024.02.29-ний өдөр тодруулах Toyota Aqua маркийн машины эзэн болох урамшууллыг аяныг зарласан байгаа юм.
Мөн тус эрхэээрээ 2024.01.02-нд тодруулах Дурсамж түгээнэ хадгаламжийн урамшуулалт аяны гадаадад хосоороо аялах эрхийг эзэн болох урамшуулалд давхар давхар оролцох боломжтой юм.
Богд банк-Итгэл түгээнэ.