Богд банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аянд дэд байранд дахин шалгарсан амжилтыг үзүүлэв.
Богд банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аянд дэд байранд шалгарч, өнгөрсөн жилийн амжилтаа дахин бататгалаа.
Энэ аяныг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор хамтран амжилттай тэмдэглэн Тэргүүн байранд “Төрийн банк”, Дэд байранд “Богд банк” болон Гуравдугаар байранд “Голомт банк” тус тус шалгарсан амжилтыг үзүүллээ.
Богд банк нь тус аяны хүрээнд олон арга хэмжээ санаачилж, хэрэгжүүлснээс онцолбол, нийт харилцагч нарын санхүүгийн боловсролд мэдлэг олгох, ирээдүй болсон ерөнхий боловсролын нийт 32 сургуулийн сурагч болон 10 цэцэрлэгт хуримтлалын ач холбогдлыг бага наснаас нь төлөвшүүлэх сургалтуудыг 32 сургууль, 10 цэцэрлэгүүдэд зохион байгууллаа.
Тус аян нь 1924 оноос хойш жил бүр уламжлал болгон байгуулагдсаар ирсэн ба хуримтлалын ач холбогдлыг иргэдэд таниулах, бүх насны иргэдэд санхүүгийн боловсрол олгоход чиглэхэд зорьдог жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг банкны салбарт том байр суурь эзэлдэг аян юм.
Богд банк
Итгэл түгээнэ.