Богд банк хувьцааны тодорхой хэсгийг нээлттэй зах зээлээс буцаан худалдан авахаар шийдвэрлэлээ
Богд банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хоёрдогч зах зээл дээрх арилжааны идэвхийг сайжруулах, хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, компанийн үнэлгээ болон хөрөнгө оруулагчдийн эзэмшиж буй хөрөнгийн үнэ цэнийг өсгөх зорилгоор банкны зүгээс өөрийн гаргасан хувьцааны тодорхой хэсгийг нээлттэй зах зээлээс буцаан худалдан авахаар шийдвэрлэн холбогдох зөвшөөрлийг Монголбанкнаас авлаа.
Хувьцаа буцаан худалдан авах нөхцөл
Буцаан худалдан авах хувьцааны тоо | 62,500,00 Ширхэг хүртэл |
---|---|
Буцаан худалдан авах ханш | 85₮ (нэгж хувьцааны үнэ) |
Нийт буцаан худалдан авах үнийн дүн | 5,312,500,000 төгрөг хүртэл |
Захиалга авах хугацаа* | 1 сар хүртэл |
*Нийт буцаан худалдан авах үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн тохиолдолд захиалга авах хугацаанаас өмнө буцаан худалдан авах арилжаа зогсохыг анхаарна уу.