Хүүхдийн мөнгөн тэтгэмж хүлээн авдаг иргэддээ зориулж, богд банк нь 3 сарын турш 10%-ийн урамшууллыг буцаан олгох аяныг зарлалаа.

Энэхүү урамшуулал нь 2024 оны 3,4,5 дугаар сарын аль нэг сараас эхлэн Богд банкны хүүхдийн харилцах данс эсвэл хүүхдийн хугацаатай хадгаламждаа анх удаа Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ шууд хүлээн авсан тохиолдолд Богд банкнаас тус харилцагчдадаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дүнгийн 10%-ийг буцаан олгох юм.

Урамшуулалт аянд хамрагдах нөхцөл:

a) Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ Богд банкны хүүхдийн нэрийн харилцах данс эсвэл хүүхдийн картын харилцах дансандаа шууд хүлээн авсан тохиолдолд: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дүнгийн 10% -ийг 1 удаа олгоно.

b) Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ Богд банкны жилийн 14.2%-ийн хүүтэй Итгэл” Хүүхдийн хугацаатай хадгаламждаа шууд хүлээн авсан тохиолдолд: 3 сарын турш орж ирсэн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дүнгийн 10%-ийг 3 удаа сар болгон олгоно.

Хэрэв та Богд банкны харилцагч хараахан болж амжаагүй байгаа бол өөрт ойрхон байрлах салбар тооцооны төвд ирж, дансаа нээлгэн урамшуулалт аяндаа хамрагдах боломжтой.

Аяны үргэлжлэх хугацаа:

2024.03.05-аас 2024.05.20-ыг дуустал хугацаанд (3,4,5 дугаар сарын аль нэг сард хүүхдийн мөнгөө хүлээн авсан байх)

Шинэ төрсөн нярайн хүүхдийн мөнгөний данс холбох алхмууд:

Алхам 1: Та Хүүхдийн нэрийн данс (бүрдүүлэх материал) эсвэл Хүүхдийн харилцах дансыг (бүрдүүлэх материал) Богд банкны өөрт ойр байрлах салбарт ирж нээлгэнэ.

Алхам 2: www.ehalamj.mn шинээр бүртгүүлж нэвтрээд, дансыг холбоно.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж хүлээн авдаг дансаа Богд банкны хүүхдийн хадгаламж болгож солих алхмууд:

Алхам 1: Богд банкны “Итгэл” хүүхдийн хадгаламжийн дансыг Богд банкны салбарт ирж нээлгэнэ.

Алхам 2: www.ehalamj.mn сайт руу нэвтрэн, “Өрх” цэс дээр даран “Хүүхдийн мэдээлэл бүртгэх” товчийг дарна.

Алхам 3: Дараах байдлаар хүүхдийн мэдээлэл харагдах ба “Данс холбох” товчийг дарна.

Алхам 4: “Данс холбох” цэсийг дарж, Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах гэж буй Богд банкны дансыг сольж, шинэчлэнэ.

Анхаарах зүйл: Богд банкнаас зарласан бусад төрлийн хүүхдийн хадгаламжийн урамшуулал авсан харилцагчдад хамаарахгүй.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7577-1199 утсаар холбогдож авах боломжтой.

Богд банк-Итгэл түгээнэ

 




Шинэ мэдээ