ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ 2024

“Дэлхийн мөнгөний долоо хоног 2024” аяныг “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриа дор гуравдугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 10 хүртэл орон даяар өрнүүлж байна.

Хүүхэд, залууст санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг энэ аяны үр нөлөөг Монгол улсын хүүхэд, залууст хүргэх, тэднийг хамруулахаар нийгмийн хариуцлагын хүрээнд Богд банк ХК дэмжин ажиллаж байна.

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг анх 2012 онд “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага” (OECD) санаачлан жил бүр зохион байгуулснаар өдгөө 176 орны 40,416 байгууллага оролцож, нөлөөллийн ажлууд хэрэгжүүлдэг. Эдгээр нь хүүхэд, залуусыг мөнгөтэй харьцахад сургаж, санхүүгийн мэдлэгтэй болгох, санхүүгийн зөв шийдвэр гаргахад шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшүүлэхийг зорьдог аж.

“PROTECT YOUR MONEY, SECURE YOUR FUTURE”

 

Богд Банк Итгэл түгээнэ.




Шинэ мэдээ