Богд банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Богд банк ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 04 сарын 29-ний өдөр Блью Скай зочид буудлын эмералд танхимд 84.51 хувийн ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаж өндөрлөлөө.

Энэхүү хурлаар хувьцаа эзэмшигчид нийт 4 асуудлыг хэлэлцэн, баталлаа. Үүнд:

  • “Богд банк” ХК-ийн 2023 оны компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  • ТУЗ-ийн 2024 оны зардлын төсвийг батлах;
  • ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж баталгаажуулах;
  • Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;

Мөн тус хурлын эхэнд “Богд Банк" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024.02.05-ны өдрийн №24/13 тоот тогтоолоор компанийн 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгийн 25 хувь буюу 3,521,752,459 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн ба Монголбанкны 2024 оны 4-р сарын 23-ны өдөр ирүүлсэн зөвшөөрлийн дагуу 04 сарын 26-ны өдөр ногдол ашгийг хувьцаа эзэмшигч нарт олгож дууссан тухай мэдээллийг хүргэсэн.

Богд банк-Итгэл түгээнэ




Шинэ мэдээ