Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул Даян Дэлхийн Блокчейн Бизнесийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Даян Дэлхийн Блокчейн Бизнесийн зөвлөл /Global Blockchain Business Council/- нь 2017 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр шинээр байгуулагдсан бөгөөд тус байгууллагын үүсгэн байгуулагч гишүүнээр Богд Банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул сонгогдлоо. 

    Даян Дэлхийн Блокчейн Бизнесийн зөвлөлийн зорилго нь Блокчейн технологийг дэлхий нийтийн хэмжээнд түгээхэд гол цөм нь болж, дэлхий даяарх блокчейн бизнесийн хамтын ажиллагаа түншлэлийг дэмжих, блокчейнтэй холбоотой дэлхий нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж дэлхийд тэргүүлэгч технологийн бизнесийн чиглэлийг тодорхойлох юм.

    Энэхүү зөвлөлийн гишүүдээр технологи, эдийн засаг, банк санхүү, улс төр, хууль эрх зүйн чиглэлд дэлхий нийтэд нэр хүнд бүхий 30 орны 38 манлайлагч эрхэмүүдийг сонгосон байна. Тухайлбал Дэлхий дахинд Блокчейнийн үйлчилгээгээр тэргүүлэгч Битфүри Групп /BitFury Group/-ын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Вал Вавилов, Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар манай улсад зочилж байсан алдарт эдийн засагч Эрнандо Де Сото нар юм. Эдгээр гишүүд нь дэлхий даяар Блокчейн бизнесийн гол гүүр нь болж бусад  бизнесийн секторуудтай хамтын ажиллагааг дэмжиж ажиллана.

    Ийнхүү Г.Саруулын мэдлэг ур чадварыг Дэлхийн эдийн засгийн форум, тэр тусмаа бизнесийн тэргүүлэгч чиглэл болох технологийн бизнесийн салбарынхан онцолж дэлхийн хэмжээний зөвлөлийн үүсгэн байгуулагч гишүүнээр сонголоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.gbbcouncil.org/  




Шинэ мэдээ