Гачууртын Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд арилжааны банкууд хамтран 1000 гаруй модны тарьц суулгаж “Банкны төгөл”-ийг байгууллаа.

Манай улс жил бүрийн 5 болон 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн Бямба гараг бүрийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосонтой холбоотой Тэрбум мод үндэсний хөдөлгөөний дэмжих сангаас 5 сарын 12-ны өдөр Монголбанк, Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтран Гачууртын Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 14 га газарт 1000 гаруй модны тарьц суулгалаа.

Энэ жилийн хувьд онцлог жил тохиож байгаа нь Монгол улсад банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ой, Ойн салбарын 100 жилийн ой тус тус тохиож буй нь улс орон даяар томоохон хэмжээний ойжуулалт хийх томоохон ажлууд хийгдэхээр төлөвлөсний эхний том мод тариалалт байлаа.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж буй. Харин арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой, ногоон хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулж, энэ чиглэлд манлайлан ажилласаар ирсэн. 

Тэр дундаа Богд банк байгаль орчны бодлогын хүрээнд хүний эрх, хөдөлмөрийн эрхийн болон байгаль орчны менежментийг үйл ажиллагааандаа сайн хэрэгжүүлдэг харилцагчдыг санхүүжүүлэх чиглэл баримталж, байгаль орчин нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө нь дунд болон өндөр харилцагчдын хувьд үр ашигтай хамтран ажиллах замаар харилцагчийн эрсдэлийг бууруулж ажиллахыг зарчим болгодог. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс Монголын ногоон санхүүгийн корпораци (МНСК) Европын холбооны Свитч-Эшиа хөтөлбөрийн санхүүжилтээр 2022-2026 онд хэрэгжих Дулаан шийдэл төсөлтэй хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Богд банк-Итгэл түгээнэ.




Шинэ мэдээ