B point оноо цуглуулах хөтөлбөрийн нөхцөлд өөрчлөлт орлоо
Богд банкны B-Point оноо нь харилцагчид даа зориулсан банкны анхны урамшууллын оноонд суурилсан хөтөлбөр юм. Бид харилцагч та бүхэндээ B point-ны хөтөлбөрийн нөхцөлд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрчлөлтийг оруулж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Харилцагч та банкны дараах төрлийн үйлчилгээг ашиглаж B-Point оноог цуглуулах болон зарцуулах боломжтой.
Оноо цуглуулах нөхцөл:
- Харилцагч та Богд банкны картаараа бүх төрлийн ПОС машин болон e-коммерсээр дамжуулан гүйлгээ хийх бүрд гүйлгээний дүнгийн 0.1 хувийг B point оноо болгон авах боломжтой.
Цугларсан оноогоо ашиглах нөхцөл:
- Хугацаатай хадгаламж руу хөрвүүлэх боломж.
- Зээл, зээлийн хүүгийн төлбөр рүү хөрвүүлэх боломж.
- Харилцагч нар өөр хоорондоо B point-оо шилжүүлэх боломж.
- Цаашид шинээр нэвтрүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах боломж.
Бусад нөхцөл:
- B point данснаас 12 сарын хугацаанд зарлагын гүйлгээ хийгдээгүй тохиолдолд B point оноо устана.
Дэлгэрэнгүй нөхцөлийг ЭНД дарж танилцана уу.