“ИТГЭЛ” хүүхдийн хадгаламжтай хүүхэд бүр Kaiduworld тоглоомын төвд үнэгүй тоглох эрхийн бичиг бэлэглэнэ.
"Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр"-ийг угтан Богд банкны ах эгч нараас нь “ИТГЭЛ” хүүхдийн хадгаламж шинээр нээсэн болон хуучин хадгаламждаа 200,000 төгрөгийн орлого хийсэн хүүхэд бүрд Kaiduworld хүүхдийн тоглоомын төвд үнэгүй тоглох эрхийн бичиг бэлэглэх урамшууллыг зарлалаа.
Урамшуулалд хамрагдах болзол:
- Шинээр нээсэн болон хуучин хүүхдийн хадгаламждаа 200,000 төгрөгийг орлого хийсэн тохиолдолд 1 эрхийн бичиг
- Хүүхдийн мөнгөө Богд банкны хүүхдийн хадгаламждаа анх удаа авсан тохиолдолд 1 эрхийн бичиг
- Дээрх 2 нөхцөлийг зэрэг хангасан тохиолдолд 2 эрхийн бичиг
Аяны үргэлжлэх хугацаа: 2024.05.27-2024.06.30-ийг дуустал хугацаанд
Эрхийн бичиг авах: УБ хотын Богд банкны бүх салбаруудаас эрхийн бичгийг авах боломжтой.
Санамж: Тоглоомын төвийн эрхийн бичиг нь бүх нийтийн амралтын өдөр хүчингүй ба хүчинтэй хугацаа нь 2024.09.30 хүртэл хүчинтэй.
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойр байрлах салбар болон 7577-1199 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Богд Банк - Итгэл түгээнэ