ХИЛИЙН ЧАНАДАД Ч БОГД БАНКНЫ ЮНИОНПЭЙ КАРТАА УНШУУЛААД БУЦААН ОЛГОЛТОО АВААРАЙ.

Хятад улс 9.6 сая км2 нутаг дэвсгэртэй дэлхийн 3 дахь том орон бөгөөд дэлхийн 14 улстай хиллэдэг томоохон гүрэн билээ. Монголчуудын хувьд хамгийн их аялж, ажлаар зорчдог хотуудын тоонд Бээжин, Шанхай, Тяньжинь, Гаунжоу Шэньжэнь Харбин, Далянь хотууд байдаг бол Богд банкны зүгээс бидний Хятад улсын нутаг дэвсгэрийн нийт 600 гаруй хотын хаана ч та Богд банкны Алтан болон Энгийн ЮнионПэй картаа дурын Пос машин дээр уншуулах болон интернет худалдан авалтаар төлбөрөө картаа ашиглан төлөхөд 5%-ийн буцаан олголт авах боломж бүхий урамшууллыг 2024 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн зарлаж байна. Та сард 600 CNY буюу 280,000 төгрөг хүртэл буцаан олголт авах боломжтой. Дараагийн сараас та дахин тус дүнгээр дахин буцаан олголт авах эрх шинээр үүсэх болно. Дашрамд хэлэхэд Богд банкны харилцагч болоход заавал салбар тооцооны төв дээр ирэх шаардлагагүйр зайнаас Bogd Mobile аппликейшн суулгаад харилцагч болоод, хэрэгцээндээ тохирсон ЮнионПэй картаа үнэгүй захиалаад, харилцах дансны дугаараа ч өөрийн хүссэн тоогоор зохиох боломжийг зөвхөн Богд банк олгож байна. Харилцагч та амжаад бидний зарласан урамшуулалт аянд идэвхтэй хамрагдаарай. 

 

Богдын ЮнионПэй карттай байхад хилийн чанадад ч буцаан олголттой. 

УРАМШУУЛАЛ ОЛГОХ НӨХЦӨЛ:

  • Богд банкны Алтан болон Энгийн ЮнионПэй карт эзэмшигч байх;
  • Зөвхөн Хятад улсын нутаг дэвсгэрт гүйлгээ хийх;
  • 1 удаагийн доод гүйлгээний хэмжээ 30,000₮-өөс дээш байх;
  • 1 сарын буцаан олголтын дээд хэмжээ 600 CNY буюу 280,000₮;
  • Зөвхөн пос машин эсвэл интернэт худалдан авалтын гүйлгээ байх.

УРАМШУУЛЛЫН ЭХЛЭХ ХУГАЦАА: 2024 оны 08 сарын 01-ээс

ЮНИОНПЭЙ КАРТЫН ДАВУУ ТАЛ: 

  • Олон улсын 60 сая гаруй худалдааны төв, зочид буудал, ресторануудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх;
  • Өндөр нууцлал бүхий EMV чип хамгаалалттай;
  • Дотоод болон гадаадын бүх улсад төлбөр тооцоог найдвартай, хурдан шуурхай хийх;
  • Төгрөг, Юань, Ам.Долларын данснаас сонгон картдаа холбуулах;
  • Богд банк болон ЮнионПэй Интернэшнл 60 сая гаруй байгууллагаас зарлагддаг хөнгөлөлт, урамшуулалд тогтмол хамрагдах;
  • Дансны дугаараа дураараа сонгох боломж;
  • Эхний жилийн хураамж 0₮;

 

ДАРААХ ГҮЙЛГЭЭНҮҮДЭД БУЦААН ОЛГОЛТ ХАМААРАХГҮЙ. Үүнд:

  • Буцаан олгосон гүйлгээ; 
  • Цуцлагдсан гүйлгээ; 
  • UPI журмын дагуу эрсдэлтэй гэж үзсэн ба/эсвэл үл нийцэх гүйлгээ;
  • UPI журмын дагуу тогтоосон MCC дээр хийгдсэн гүйлгээ;
  • Сэжигтэй гүйлгээ;
  • Залилангийн гүйлгээ /transactions of click farming behavior /
  • Alipay, WeixinPay (WechatPay) зэрэг гуравдагч этгээдийн дэмжсэн гүйлгээ, UnionPay SplendorPlus картаар хийгдсэн гүйлгээ, эсвэл WeixinPay(WechatPay) хамтран ажиллах хөтөлбөрөөр хийгдсэн гүйлгээ байна.

 

Та буцаан олголттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7577-1199 утсаар тодруулна уу.

 

Богд банк-Итгэл түгээнэ.

 




Шинэ мэдээ