Богд банкны хугацаатай хадгаламжийн хүүнд өөрчлөлт орлоо
Богд банкны хугацаатай хадгаламжийн хүүнд өөрчлөлт орсон болохыг мэдээлж байна.
Богд банкны эрхэм харилцагч та бүхэнд 2024 оны 9 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Богд банкны иргэд болон байгууллагын харилцагчид зориулсан дараах хугацаатай хадгаламжийн хүүнд өөрчлөлт орсон тухай мэдээлж байна. Уг хугацаанаас өмнө нээгдсэн хугацаатай хадгаламжийн хүүнд өөрчлөлт орохгүй бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш шинээр нээлгэж байгаа болон хадгаламжийн хугацаа нь дуусаж сунгалт хийлгэх харилцагчдад уг шинэчилсэн хүүний нөхцөл хамаарна.
Нөхцөлд өөрчлөлт орсон хадгаламжийн бүтээгдэхүүн. Үүнд:
- Иргэдийн Хугацаатай хадгаламж. Хүүний нөхцөлийг ЭНД дарж харна уу
- Иргэдийн Урьдчилсан хүүт хугацаатай хадгаламж. Хүүний нөхцөлийг ЭНД дарж харна уу
- Иргэдийн Онлайн хадгаламж. Хүүний нөхцөлийг ЭНД дарж харна уу
- Байгууллагын Хугацаатай хадгаламж. Хүүний нөхцөлийг ЭНД дарж харна уу
- Байгууллагын Урьдчилсан хүүт хугацаатай хадгаламж. Хүүний нөхцөлийг ЭНД дарж харна уу
БОГД Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа.