Богд Банк 4 жил дараалан “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аянд шагналт байранд шалгарлаа.

Богд банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аянд гуравдугаар байранд шалгарч, 2021-2024 оны хооронд 4 жил дараалан шагналт байранд шалгарлаа.

Энэхүү аяныг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Зорилготой хуримтлуулъя” уриан дор хамтран амжилттай тэмдэглэн Гуравдугаар байранд “Богд банк” тус шалгарсан амжилтыг үзүүллээ.

Богд банк нь тус аяны хүрээнд олон арга хэмжээ санаачилж, хэрэгжүүлснээс онцолбол, нийт харилцагч нарын санхүүгийн боловсролд мэдлэг олгох, 10,000 гаруй хүүхэд залуучуудад зориулан санхүүгийн боловсролын тухай нийтлэлийг имэйлээр, сар бүрийн арга хэмжээгээр дамжуулан биетээр болон зайнаас тогтмол хүргэж санхүүгийн мэдлэгийг олгохыг зорьсон.

Бид цаашдаа бүх насны иргэдэд зориулан хадгаламжийн ач тусыг нийгэмдээ таниулах, хуримтлалыг бага наснаас эхлэн дадал зуршил болгох олон ажлыг төлөвлөн ажиллаж байна.

Тус аян нь 1924 оноос хойш жил бүр уламжлал болгон байгуулагдсаар ирсэн ба хуримтлалын ач холбогдлыг иргэдэд таниулах, бүх насны иргэдэд санхүүгийн боловсрол олгоход чиглэхэд зорьдог жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг банкны салбарт том байр суурь эзэлдэг аян юм.

Богд банк Итгэл түгээнэ.2024 он2023 он2022 он2021 он




Шинэ мэдээ