MOODY’S INVESTOR SERVICE-ЭЭС БОГД БАНКНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ӨСГӨЛӨӨ

ХонгКонг, 2018 оны 1 сарын 19 – Мүүдиз Инвесторс Сервис (Moody’s Investors Service) олон улсын үнэлгээний байгууллагаас Богд банк, Хаан банк, Төрийн банк, Хасбанкуудын урт хугацаат дотоод хадгаламжийн зэрэглэлийг Caa1-ээс B3 болгон ахиулж төлөвийг тогтвортой гэж үнэллээ.  
Түүнчлэн Мүүдизээс МУ-ын Хөгжлийн банкны  (ХБ) урт хугацаат гадаад валютын үнэт цаас гаргагчийн зэрэглэлийг Caa1-ээс B3 болгож төлөвийг тогтвортой гэж үнэллээ. 
Мүүдизээс Голомт банк, Худалдаа Хөгжлийн Банкууд (ХХБ)-ын дотоод валютын хадгаламжийн зэрэглэлийг Caa1 ангиллаас ахиулах асуудлыг хэлэлцэж үзэхээр болоод байна
Мөн Мүүдизээс Капитал банкны урт хугацаат дотоод валютын хадгаламжийн зэрэглэлийг Caa1 ангилал дээр баталгаажуулж, тогтвортойгоос эерэг болгож зэрэглэлийг өсгөсөн байна.
Тус зэрэглэл нь Мүүдизийн 2018 оны 1-р сарын 18-ны өдөр шинэчлэн тогтоосон Монгол Улсын зэрэглэлд хамааралтай.
Мүүдизээс Монгол Улсын макро орчныг "Маш сул (+)"-аас "Сул (-)" болгон шинэчлэн тогтоосон. Макро орчны зэрэглэлийг өсгөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Мүүдизээс Монголын "Байгууллагуудын чадавх"-ын оноог "Бага (-)"-аас "Бага" болгон зэрэглэлийг шинэчилсэн, “Эрсдэл мэдрэх чадварыг "Өндөр эрсдэлтэй"-ээс "Өндөр" болгон шинэчлэн тогтоосонтой тус тус холбоотой.

Доорх холбоос дээр дарж улсын зэрэглэлтэй холбоотой нийтлэлээс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:
https://www.moodys.com/research/Moodys-upgrades-Mongolias-rating-to-B3-outlook-stable--PR_377740
Өөрчлөлт орсон зэрэглэлийн талаарх бүтэн жагсаалтыг энэхүү нийтлэлийн доод хэсэгээс харна уу.

ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

МАКРО ТҮВШИНД ГАРСАН ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТҮҮД НЬ МОНГОЛЫН МАКРО ОРЧНЫ ЗЭРЭГЛЭЛ ӨСӨХӨД ГОЛЧЛОН НӨЛӨӨЛСӨН 
Олон улсын валютын сан (ОУВС)-ийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй шинэчлэлийн үр дүнд макро орчны бүтэц сайжирч, Монгол Улсын макро түвшинд ахиц гарч зэрэглэл нь "Маш сул (+)"-с "Сул (-)" болсон. Үүнд институцтиудийг бэхжүүлэх, тэдний үйл ажиллагааны эрсдэлд өртөмтгий байдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатай авсан нь голчлон нөлөөлжээ.
Институциудын чадавхын зэрэглэлийг "Бага (-)"-с "Бага" болгож шинэчлэн тогтооход Улсын төсвийг үр ашигтай зарцуулахад чиглэсэн үйл ажиллагаанууд болон ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй бүтцийн жишиг үзүүлэлтүүд, банкуудыг системийн хүрээнд бэхжүүлэх, Төв банкны чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогын шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь голчлон нөлөөлсөн байна.
Мүүдизээс МУ-ын “Эрсдэл мэдрэх чадвар”-ын зэрэглэлийг "Өндөр (-)"-с "Өндөр (+)" болгож шинэчлэн тогтооход гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж валютийн орох урсгал нэмэгдсэн, ашиглагдаагүй энгийн харилцах дансууд цөөрсөн, төсвийн алдагдал багассан, ирээдүйд төлөх гадаад өр төлбөрийг  цаг хугацаанд нь хийж ирсэн зэрэг үзүүлэлтүүд нөлөөлөв.
Дээрх Макро түвшинд гарсан томоохон өөрчлөлтүүд нь Монголын банкуудын “Зээлжилтийн  суурь зэрэглэл” (BCA), урт хугацаат хадгаламжийн зэрэглэл болон хамааралтай этгээдүүдийн эрсдэлийн зэрэглэл (CRA)-д эерэгээр нөлөөлсөн юм. Макро түвшин нь банкны үйл ажиллагаа явуулж буй макро эдийн засгийн орчныг бүрдүүлдэг.
БАНКУУДЫГ ТУСГАЙЛАН АВЧ ҮЗВЭЛ:
Mүүдизийн дүгнэлтээр 8 банкны зэрэглэлийг үнэлэхэд Монголын банкууд болон МУ-ын зээлжих чадварын хоорондын уялдаа холбоо өндөр байгаа юм (1) энэ нь тэдний зөвхөн Монгол дахь үйл ажиллагаан дээрээ төвлөрч байгаа байдал; (2) үндсэн капиталтай холбоотойгоор дотоод болон гадаад өрүүдэд шууд болон шууд бусаар мэдрэг байгаа байдал нь нөлөөлж байна.
Мүүдиз нь Богд банк, Хаан банк, Төрийн банк, Хасбанкны BCA-г Caa1-ээс B3 буюу тогтвортой болгон сайжруулсан ба үүнтэй адилаар МУ-ын зэрэглэл мөн Caa1-ээс B3 болов. Зэрэглэлийг сайжруулахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь эдгээр банкуудын “активын  чанарын үнэлгээ”-г бага нөлөө үзүүлнэ, цаашдаа эдийн засгийн нөхцөл байдал сайжирна, бүтцийн шинэчлэл үргэлжлэн явагдана гэсэн Мүүдизийн хүлээлт, таамаглалтай холбоотой.
Мүүдиз нь дотоод валютын хадгаламжийн зэрэглэл; урт хугацаат хамааралтай этгээдүүдийн эрсдэлийн зэрэглэл; BCA болон Голомт банкны BCA; урт хугацаат дотоод валютын хадгаламжийн зэрэглэл; дотоод болон гадаад валютын урт хугацаат үнэт цаас гаргагчийн зэрэглэл; урт хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл; BCA болон ХХБ-ны BCA-ийн зэрэглэлүүдийг шинэчлэх асуудлыг хэлэлцэж үзэхээр болсон. Мүүдиз нь хяналтаа активын чанарын үнэлгээний үр нөлөөнд төвлөрүүлж, банкуудын хэрэгжүүлж буй дахин хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь BCA-ийн шалгуурт нийцэж байгаа эсэхэд хяналт хийж тодорхойлно.
Түүнчлэн Мүүдиз нь олон улсад зөвшөөрөгдсөн хувийн үнэт цаасны сангуудаас хөрөнгө оруулалт амжилттай татсан тохиолдолд Капитал банкны зэрэглэлийг тогтвортойгоос эерэг болгох боломжтой. 
Хөгжлийн банкны (ХБ) зэрэглэлд гол нөлөөлөсөн хүчин зүйл нь төрийн өмчлөлөөр дамжуулж Засгийн Газартай шууд нягт холбоотой ажилладаг болон нийтэд чиглэсэн эрх, үүргээ бүрэн тодорхойлсон байгаатай шууд холбоотой. ХБ нь мөн ХБ-нь тухай хуулиар дамжуулан Төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг хүртдэг давуу талтай. Үүний үр дүнд зэрэглэл нь Засгийн газрын зэрэглэлтэй нягт холбоотой байдаг. Мүүдизийн дүгнэлтээр Засгийн газрыг шаардлагатай тохиолдолд ХБ-нд бүх талаар дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна. Мөн ХБ-ны BCA-ийн зэрэглэлийг Caa1-ээс Caa2 болгож шинэчилсэн тогтоосон нь (1) Засгийн газраас ХБ-нд капиталын хөрөнгө оруулалт хийхэд маш хүчтэй капиталын нөлөө үзүүлсэн; (2) ХБ-ны шинэчлэгдсэн хуулинд зөвхөн арилжааны төслүүдэд зээл олгох хязгаарласан заалтууд нэмж, өөрчлөлт оруулсантай холбоотой.
Мүүдизийн дүгнэлтээрр Монголын банкуудад ялгаатай зэрэглэл тогтоосон нь активын чанарын үнэлгээ банкуудад харилцан адилгүй нөлөө үзүүлж байгаатай холбоотой юм. Мөн банкуудын активд байгууллагын зээл өндөр хувийг эзэлж байгаа нь хөрвөх чадварын эрсдэлд оруулахаас гадна барьцаа хөрөнгийг үнэлж буй үнэлгээ нь харилцан адилгүй гадаад, дотоодын олон төрлийн стандаруудыг ашиглаж байгаа нь банкуудын эсрдэлийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
МУ-ын зэрэглэлийг Caa1-ээс B3 болгож нэмэгдүүлэхэд (1) хөрвөх чадварын дарамт багассан; (2) эдийн засгийн суурь хүчин зүйлд нөлөөлөхүйц өргөн цар хүрээг хамарсан бодлогын шинэчлэлийг хийсэнтэй холбоотой. 
Өнгөрсөн оны төгсгөлд МУ-ын Засгийн газраас 2018 оны эхэнд төлөх ёстой хугацаа нь дөхсөн өрийг дахин санхүүжүүлсэн. Уг дахин санхүүжилт нь дараагийн гадаад өрийн төлбөр төлөх 2021 он хүртэл Засгийн газрын хөрвөх чадварын дарамтыг тодорхой хэмжээгээр бууруулсан. Уг дахин санхүүжилт нь МУ-ыг гадаад өрийн хавчигдмал нөхцөл байдлаас үүсэх аливаа эрсдэлээс сэргийлж чадсан юм. 
Эдийн засгийн өндөр өсөлт нь Засгийн газарт: (1) төсвийн зарцуулалт дээрх хяналтыг сайжруулах, шаарлагатай тохиолдолд хязгаарлах, (2) татварын бүрдүүлэлтийг сайжруулах, төсвийн процессийг сайжруулах, зарцуулалтыг багасгах замаар санхүүгийн бат, бэх байдлыг хангах (3) банкуудыг системийн хэмжээнд сайжруулах (4) мөнгөний бодлогын хараат бус болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
ЗЭРЭГЛЭЛ ӨСГӨХ
Богд банк, Хаан банк, Төрийн банк, Хасбанкуудын BCA-ийн зэрэглэл нь Монгол улсын зэрэглэлтэй ижил түвшинд байна. Уг эерэг зэрэглэл нь Монгол Улсын зэрэглэл өсөөгүй тохиолдолд дангаар өсөх боломжгүй юм. ХБ-ны урт хугацааны зэрэглэл нь BCA-ээс 1 нэгжээр өндөр байгаа нь улсын зэрэглэлтэй ижил түвшин юм. Уг эерэг зэрэглэл нь Улсын зэрэглэл өсөөгүй тохиолдолд мөн дангаар өсөх боломжгүй юм. Хэдий тийм ч Мүүдизийн дүгнэлтээр ХБ-ны активын чанарын үнэлгээг хийж дуусахтай зэрэгцэн ХБ-ны зүгээс капиталаа нэмэгдүүлж, хөрвөх чадварын түвшинг BCA-ийг B3-тэй нийцүүлэн өндөр түвшинд хангаж чадсан тохиолдолд ХБ-ны BCA-ийг өсгөх талаар хэлэлцэх боломжтой гэж үзэв.
Түүнчлэн Мүүдизийн дүгнэлтээр:
Голомт банк, ХХБ-ын BCA болон урт хугацааны зэрэглэлийг активын чанарын үнэлгээг хийж дуусахтай зэрэгцэн хөрөнгийн эрсдэлээ тодорхой түвшинд хангаж, капиталаа нэмэгдүүлж, хөрвөх чадвараа BCA-ийн B3-тэй нийцүүлэн өндөр түвшинд хангаж чадсан тохиолдолд өсгөх талаар хэлэлцэх боломжтой.
Капитал банкны BCA болон урт хугацааны зэрэглэлийг активын чанарын үнэлгээг хийхтэй зэрэгцэн хөрөнгийн чанараа сайжруулах зорилгоор олон улсын сангуудаас эх үүсвэр татсан; капиталаа нэмэгдүүлж BCA-ийн B3-тэй нийцүүлэн өндөр түвшинд хангаж чадсан тохиолдолд зэрэглэлийг өсгөх талаар хэлэлцэх боломжтой гэж тус тус дүгнэв.

ЗЭРЭГЛЭЛ БУУРУУЛАХ
ХБ-ын хувьд зэрэглэл бууруулахад дараах нөхцөлүүд нөлөөлж болно. 
(1) Монгол Улсын зэрэглэл буурах;  
(2) Мүүдизийн зүгээс засгийн газрын дэмжлэгтэй холбоотой үнэлгээний зарчимд өөрчлөлт оруулснаар Засгийн газрын стратегийн ач холбогдол сулрах 
Активын чанарын үнэлгээг хийж дуусахтай зэрэгцэн хөрөнгийн чанараа сайжруулах болон капиталын чадамж их хэмжээгээр суларснаар шаардагдах хөрөнгийн дутагдалт орсныг нөхөх асуудалд хангалттай арга хэмжээ аваагүй тохиолдолд Голомт банк, ХХБ-ны зэрэглэл Caа1 түвшинд тогтвортой төлөвт хэвээр батална.  
Капитал банкны хувьд капиталаа сайжруулах зорилгоор нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч чадахгүй бол урт хугацааны зэрэглэл эерэгээс тогтвортой болж өөрчлөгдөх юм. 
Эдгээр зэрэглэлд ашигласан үндсэн аргачлалууд нь 2017 оны 9-р сард нийтлэгдсэн болно. Энэхүү үнэлгээний аргачлалыг доорх холбоосоор орж үзнэ үү www.moodys.com
Улаанбаатар хотод төвтэй бүх аж ахуйн нэгжүүд. Банкууд 2016 оны 12-р сарын 31-ний байдлаар дараах хөрөнгийг тайлагнав:
Богд банк: 61.5 тэрбум төгрөг (24.7 сая ам.доллар)
Хөгжлийн банк: 4,84 их наяд төгрөг (1,95 тэрбум ам.доллар)
Голомт банк: 4,66 их наяд төгрөг (1,08 тэрбум ам.доллар)
Хаан банк: 6,48 их наяд төгрөг (2.60 тэрбум ам.доллар)
Төрийн банк: 2.09 их наяд төгрөг (840.7 сая ам.доллар)
ХХБ: 6.65 их наяд төгрөг (2.67 тэрбум ам.доллар)
Хасбанк: 266 их наяд төгрөг (907.3 сая ам.доллар)
Капитал банк 2015 оны 12-р сарын 31-ний байдлаар 745.6 тэрбум төгрөг (374.1 сая ам. доллар) 
Богд банк (Ахлах шинжээч: Tae Jong Ok)
- Зээлжилтийн суурь үнэлгээ (BCA) нь Caa1-ээс B3 хүрч сайжирсан
- Тохируулсан BCA нь Caa1-ээс B3 хүрч сайжирсан
- Урт хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл B3(cr) -аас B2 (cr) болсон
- Богино хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл NP (cr) болсон
- Дотоод валют (LC) урт хугацаат хадгаламжийн зэрэглэлг Caa1-аас B3 хүрч сайжирсан, төлөв тогтвортой
- Гадаад валют (FC) урт хугацаат хадгаламжийн зэрэглэл Caa2-оос Caa1 хүрч сайжирсан, төлөв тогтвортой
- LC / FC Богино хугацаат хадгаламжийн зэрэглэл NP 
- Төлөв тогтвортой байна
Капитал Банк (Ахлах шинжээч: Tae Jong Ok)
- BCA-ийг Caa1 дээр баталгаажуулсан
- Тохируулсан BCA-ийг Caa1 дээр баталгаажуулсан 
- Урт хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл B3 (cr)
- Богино хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл NP (cr)
- Дотоод валют (LC) урт хугацаат хадгаламжийн зэрэглэл Caa1 дээр баталгаажсан, төлөв тогтвортойгоос эерэг болж сайжирсан
- Гадаад валют (FC) урт хугацаат хадгаламжийн зэрэглэл Caa2-с Caa1 болж сайжирсан, төлөв тогтвортой
- LC / FC Богино хугацаат хадгаламжийн зэрэглэл NP
- Төлөв тогтвортойгоос эерэг болж сайжирсан
Хөгжлийн банк (Ахлах шинжээч: Tae Jong Ok)
- урт хугацаат гадаад валютын үнэт цаас гаргагчийн зэрэглэл нь Caa1-аас B3 хүрч сайжирсан, төлөв тогтвортой
- Урт хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл B3 (cr) -аас B2 (cr) болж сайжирсан
- Богино хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл NP (cr)
- BCA болон тохируулсан BCA нь Caa2-аас Caa1 болж сайжирсан
- Төлөв тогтвортой
Голомт банк (Ахлах шинжээч: Sophia Lee)
- BCA-ийн Caa1-ийг шинэчлэх талаар хэлэлцэж байна
- Тохируулсан BCA-ийн Caa1-ийг шинэчлэх талаар хэлэлцэж байна
- Урт хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл B3 (cr) шинэчлэх талаар хэлэлцэж байна
- Богино хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл NP (cr) баталсан
- LC урт хугацаат хадгаламжийн зэрэглэл Caa1-ийг шинэчлэх талаар хэлэлцэж байна
- FC урт хугацаат хадгаламжийн зэрэглэлийг Caa2-с Caa1-ыг шинэчлэх талаар хэлэлцэж байна. Төлөв тогтвортой
- Тогтворгтой төлөвийг шинэчлэх талаар хэлэлцэж байна
Хаан банк (Ахлах шинжээч: Sophia Lee)
- BCA нь Caa1-ээс B3 болж сайжирсан.
- Тохируулсан BCA нь Caa1-ээс B3 болж сайжирсан
- Урт хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл B3 (cr) -аас B2 (cr) болж сайжирсан
- Богино хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл, NP (cr) дээр баталгаажсан
- LC урт хугацаат хадгаламжийн зэрэглэл Caa1-аас B3 хүрч сайжирсан,төлөв тогтвортой
- FC урт хугацаат хадгаламжийн зэрэглэл Caa2-аас Caa1 хүрч сайжирсан, төлөв тогтвортой
- LC / FC урт хугацаат үнэт цаас гаргагчын зэрэглэл нь Caa1-ээс B3 хүрч сайжирсан
- LC / FC богино хугацаат хадгаламжийн зэрэглэл NP дээр баталгаажсан
- Төлөв тогтвортой
Төрийн банк (Ахлах шинжээч: Tae Jong Ok)
- BCA нь Caa1-ээс B3 болж сайжирсан.
- Тохируулсан BCA нь Caa1-ээс B3 болж сайжирсан
- Урт хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл B3 (cr) -аас B2 (cr) болж сайжирсан
- Богино хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл, NP дээр баталгаажсан
- LC урт хугацаат хадгаламжийн зэрэглэл Caa1-аас B3 хүрч сайжирсан, төлөв тогтвортой
- FC урт хугацаат хадгаламжийн зэрэглэл Caa2-аас Caa1 хүрч сайжирсан, төлөв тогтвортой
- Төлөв тогтвортой
ХХБ (Ахлах шинжээч: Sophia Lee)
- BCA-ийн Caa1-ийг шинэчлэх талаар хэлэлцэж байна
- Тохируулсан BCA-ийн Caa1-ийг шинэчлэх талаар хэлэлцэж байна
- Урт хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл B3 (сr) шинэчлэх талаар хэлэлцэж байна
- Богино хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл NP (cr) дээр баталгаажсан
- LC урт хугацаат хадгаламжийн зэрэглэлийг Caa1-болгох талаар хэлэлцэж байна 
- FC урт хугацаат хадгаламжийн зэрэглэл нь Caa2-с Caa1 болж сайжирсан. Төлөв тогтвортой
- LC / FC богино хугацаат хадгаламжийн зэрэглэл, NP дээр баталгаажсан
- LC / FC урт хугацаат үнэт цаас гаргагчийн зэрэглэл Caa1- болгох талаар хэлэлцэж байна.
- LC / FC богино хугацаат үнэт цаас гаргагчийн зэрэглэл NP дээр баталгаажсан
- Баталгаажсан FC баталгаажаагүй давуу эрхтэй үнэт цаасыг Caa1 болгох талаар хэлэлцэж байна
- FC давуу эрхтэй баталгаажаагүй төгрөгийн үнэт цаасыг Caa1 болгох талаар хэлэлцэж байна   
- Тогтвортой төлөвийг сайжруулах талаар хэлэлцэж байна
Хасбанк (Ахлах шинжээч: Sophia Lee)
- BCA нь Caa1-ээс B3 болж сайжирсан.
- Тохируулсан BCA нь Caa1-ээс B3 хүрч сайжирсан
- Урт хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл B3 (cr) -аас B2 (cr) болж сайжирсан
- Богино хугацаат хамааралтай этгээдийн эрсдэлийн зэрэглэл NP (cr)
- LC урт хугацаат хадгаламжийн зэрэглэл Caa1-аас B3 хүрч сайжирсан, төлөв тогтвортой
- FC урт хугацаат хадгаламжийн зэрэглэл Caa2-аас Caa1 хүрч сайжирсан, төлөв тогтвортой
- LC / FC урт хугацаат үнэт цаас гаргагчийн зэрэглэл нь Caa1-ээс B3 хүрч сайжирсан
- FC давуу эрхтэй баталгаажаагүй төгрөгийн үнэт цаас (P)Caa1-ээс (P)B3 болж сайжирсан
- LC/FC богино хугацаат хадгаламжийн зэрэглэл, NP дээр баталгаажсан
- LC/FC богино хугацаат үнэт цаас гаргагчийн зэрэглэл, NP дээр баталгаажсан
- FC бусад богино хугацаат хөтөлбөр, (P)NP дээр баталгаажсан
- Төлөв тогтвортой.




Шинэ мэдээ