Богд банк ХК ногдол ашиг хуваарилна

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.5-д заасны дагуу Богд банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь 2025 оны 02-р сарын 18-ны өдрийн №25/17 тоот тогтоолоор банкны 2024 оны 2 дугаар хагас жилийн цэвэр ашиг 25,156,527,760.73 төгрөгийн 20 хувь болох 5,031,305,552.15 төгрөгийг ногдол ашиг /нэгж хувьцаанд 4 төгрөг/ болгон банкны хувьцаа эзэмшигч нарт хуваарилахаар шийдвэрлэсэн.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр болох 2025 оны 03-р сарын 12-ны өдрөөр тогтоосон.

Монголбанкнаас ногдол ашиг хуваарилах зөвшөөрөл ирсэн өдрөөс хойш 5 хоногийн дотор ногдол ашгийг хуваарилна.

Богд банк нь 2024 оны 1 дүгээр хагас жилийн цэвэр ашгийн 25 хувь болох 3,752,801,260.64 төгрөгийн  ногдол ашгийг /нэгж хувьцаанд 3 төгрөг/ хувьцаа эзэмшигч нартаа хуваарилж байсан.




Шинэ мэдээ