БОГД БАНК ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

БОГД БАНК ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

БОГД БАНК ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ийг үндэслэн Богд банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн байж болно. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай байх;
  2. Банкны холбогдох этгээд биш бөгөөд тус банктай бизнесийн аливаа холбоогүй байх;
  3. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  4. Эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээж байгаагүй;
  5. Тухайн банк, банкны нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;
  6. Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;
  7. Төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
  8. Тухайн банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх
  9. Банк ба банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
  10. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;
  11. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  12. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
  13. Тухайн банк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй

Бүрдүүлэх материал:

  1. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын Хавсралт №1, Хавсралт №2-оор батлагдсан а) Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүний тодорхойлолт, болон б) Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийн мэдүүлэг;
  2. Товч намтар (Ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийг дурдсан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт;
  4. Өмнө нь ажиллаж байсан газраас ажил байдлын талаарх лавлагаа (Тавигдах шаардлагын 1-т заасныг нотлох ажил эрхэлдэг байгууллагаас тодорхойлолт авах);
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Шүүхийн шийдвэрээр болон арбитрын шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд өр төлбөртэй эсэх лавлагаа;
  8. Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
  9. Компанийн засаглалын гэрчилгээ;
  10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагаа
  11. Банкны тухай хуулийн 33-р зүйлийн 33.3, Компанийн тухай хуулийн 79-р зүйлийн 79.1-д заасан шаардлагуудыг хангасныг гэрчлэх бусад шаардлагатай материал

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг:

2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цаг хүртэл narmandakh.b@bogdbank.com  цахим шуудангаар хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргах.
  2. Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчид мэдэгдэж цахимаар ирүүлсэн материалыг цаасан хэлбэрээр, нотариатаар баталгаажуулж авна.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон эсвэл материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.
  5. Шаардлага үүссэн тохиолдолд хууль журмын дагуу нэмэлт тодруулга авч, материал бүрдүүлэх боломжтой.

 




Шинэ мэдээ