Хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Богд банк 2025 оны 02-р сарын 03-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар банкийг хаалттай хувьцаат болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн хүрээнд 2025 оны 03 сарын 17-ны өдөр Монголын хөрөнгийн биржээс Банкны хувьцааны нээлттэй арилжааг зогсоолоо.

Ингэснээр хувьцаа эзэмшигч нь өөрийн хувьцааг нэгж бүрийг нь 150 төгрөгөөр Банкинд эргүүлсэн худалдах эсхүл хаалттай хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчээр үлдэх боломжтой.

Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигчид нарын хувьд 2025 оны 03 сарын 21-ний дотор өөрийн харилцдаг Үнэт цаасны компанид захиалга өгөх эсхүл холбогдох хүсэлтээ  stock@bogdbank.com цахим хаягт ирүүлнэ үү.

Бүрдүүлэх бичиг баримт:

Хувьцаа эзэмшигч нь иргэн бол:

Хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол:

  • Хувьцаа эргүүлэн худалдах хүсэлтийн маягт-(Маягт татах бол энд дарна уу)
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Гүйцэтгэх захирлаас өөр этгээд төлөөлөх тохиолдолд эрх олгосон итгэмжлэл;

Энэхүү үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах сувгууд:

Байгууллагын нэр Цахим хуудас Холбоо барих утас Цахим хэлбэрээр хүргүүлэх хаяг
1 Богд банк ХК www.Bogdbank.com 7577-1199 stock@bogdbank.com
2 Апекс капитал ҮЦК ХХК www.apex.mn 7570-7500,8001-9595 investment@apex.mn
3 Хувьцаа эзэмшигчийн өөрийн харилцдаг үнэт цаас, брокерийн компани

Анхаарах зүйл:

Арилжааны захиалгыг  холбогдох зохицуулагч байгууллагуудаас баталгаажуулсны дараагаар гүйлгээг хийгдэхийг анхаарна уу.         




Шинэ мэдээ