
Мод тарих үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ой усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, олон нийтэд сурталчлах мод тарьж арчлан ургуулах ажлыг дэмжин банкны салбарын оролцоог ханган бүх нийтээр мод тарих үйлсийг дэлгэрүүлэхээр Баянзүрх дүүрэгт байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 2025.05.08-ны өдөр Богд банк мод тарьж, мод тарих үндэсний өдрийг тэмдэгдэн өнгөрүүллээ.
Тус өдрийг албан ёсоор 2010 оны 04 сарын 14-ний өдрийн Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээрээ эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор жил бүрийн 5 болон 10 дугаар сарын уламжлал болгон тэмдэглэж ирсэн.
Монгол улсад сүүлийн жилүүлдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж буй. Харин арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой, ногоон хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулж, энэ чиглэлд манлайлан ажиллахаар зорьж байна.