Богд Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Д.Моломжамц томилогдлоо.
Богд Банкны ээлжит төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зохион байгуулагдаж төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр Монгол Улсын Гавъяат эдийн засагч Д.Моломжамц томилогдлоо.
Ноён Д.Моломжамц нь Монгол Улсын Сангийн сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Монгол банкны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан.
Түүнчлэн Монгол Улсын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтийг бүтээж, үндэсний шинэ мөнгөн тэмдэгт дээр гарын үсгээ зурсан Монгол банкны анхны ерөнхийлөгч юм.
Олон улсын санхүүгийн байгууллагуудтай Монгол улс хамтран ажиллах эх суурийг тавихад биечлэн оролцож дотооддоо төдийгүй олон улсын санхүүгийн зах зээл дээр танигдсан, Монголын төр нийгмийн томоохон зүтгэлтэн, эдийн засагч юм.
Богд Банкны цаашдын хөгжил дэвшилд өөрийн үнэтэй хувь нэмэр оруулан, хамтарч ажиллах болсонд нийт хамт олны өмнөөс ажлын амжилт хүсье.
Богд банк – Итгэл Түгээнэ