ГЭР БҮЛИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭЭГ ХЯЛБАРЧИЛЛАА

Богд банкны зүгээс санал болгож буй  нэгэн үйлчилгээгээ онцлон хүргэж байна.

Гэр бүлийн гишүүд хооронд мөнгө шилжүүлэх хэрэгцээ тогтмол гардаг бөгөөд ихэнхдээ гүйлгээ бүрдээ шимтгэл төлөх, банк хоорондын шилжүүлэг хийж буй нөхцөлд цаг болон мөнгө алдах сул талтай байдаг. Энэхүү өдөр тутмын нөхцөл байдлыг хэрхэн сайжруулж болох вэ?

Харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, тулгарч буй асуудлыг соргогоор мэдрэн нэн тэргүүнд шийдлийг хайдаг Богд банкны зүгээс олон асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх “Гэр бүлийн багц” үйлчилгээг танилцуулж байна.

Уг үйлчилгээ нь гэр бүлийн гишүүн бүрд тохирсон онцлогтой бөгөөд гэр бүлийн гишүүд хоорондоо шимтгэлгүй шилжүүлэг хийх, төлбөр бүрээсээ хуримтлал үүсгэх, үр хүүхдээ багаас нь зөв санхүүгийн мэдлэг мэдээлэлтэй болгон өсгөн хүмүүжүүлэхийг дэмжих зорилготой.

 

Багцад хамаарах бүтээгдэхүүн Давуу тал
ГЭР БҮЛИЙН БАГЦ
Дотоодын ₮ карт Эхний жилийн хураамжаас гэр бүлээрээ чөлөөлөгдөнө.
ОУ-н VISA карт
Хүүхдийн карт
Кредит карт /2020.01.31 хүртэл/  100,000  ₮ зээлийн эрх 
Cash back үйлчилгээ Худалдан авалт бүрдээ 0.1%-н буцаан олголттой

 

Та өсвөр насны хүүхэддээ мөнгөтэй харилцах арга барилыг хэрхэн зааж сургадаг вэ?

Хүүхэд тань зөвхөн бэлэн мөнгөтэй харьцаж өдөр бүр өгдөг мөнгийг тань чихэр, ундаанд үрсээр л зөвхөн үрдэг зарцуулдаг гэсэн ойлголтыг авах уу, эсвэл эцэг эхийнхээ картыг ашиглан өөрийн бус хүний нэртэй, өнгө загвар нь өөрт нь томдсон хувцас өмссөн мэт карт ашигласаар  18 насыг хүрэх үү. Энэ бүхний шийдвэрлэсэн үрдэг, хадгалдаг, хэмнэдэг, өөрөө өөрийнхөө зарцуулалтыг хянадаг, өөртөө урамшдаг Хүүхдийн картыг “Гэр бүлийн багцийн үйлчилгээ”-ний хүрээнд ашигласнаар ээж, аав та үр хүүхдээ жинхэнэ утгаараа санхүүгийн суурь мэдлэгтэй иргэн болгон хүмүүжүүлэх болно.  

 

Банк хураамж, шимтгэл авдаг тухай та байнга л сонсдог. Харин хаяг байршил, аливаа нөхцөл заахгүй худалдан авалтын гүйлгээ бүрдээ буцаан олголт өгдөг банкны тухай сонсож байсан уу?

 Богд банкны бүх дебит карт төлбөрийн буцаан авах урамшуулалтай бөгөөд та картаараа хийсэн гүйлгээ бүрийн 0.1 хувийг сар бүр буцаан картандаа аваарай. Уг үйлчилгээг авахад карт уншуулах посын машин, үйлчлүүлэх газрын жагсаалт огт хамаагүй бөгөөд Богд банкны картаа ашигласан тооцоо бүрээс төлбөрийн буцаалт авах юм.

Бидний амьдралын хамгийн чухал үндсэн суурь болсон санхүүгийн хэрэглээг зөв зохистойгоор удирдан авч явах нь чухал. Үүний тулд танд болон танай гэр бүлд тохиромжтой үйлчилгээг сонгон хэрэглээрэй. Богд банкны ГЭР БҮЛИЙН БАГЦ танай гэр бүлийн гишүүн бүрд тохиромжтой, найдвартай үйлчилгээ байж чадна гэдэгт итгэлтэй байна.

 




Шинэ мэдээ