Богд банк нь Английн INTL FCStone Inc. олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Богд банк 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр INTL FCStone Inc. санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус гэрээний хүрээнд INTL FCStone Inc.-ийн зүгээс Богд банкны валют арилжаанд зориулж данс нээсэн юм. Ингэснээр банкны зүгээс харилцагчдынхаа валютын хэрэгцээг түргэн шуурхай хангаад зогсохгүй олон улсын төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх боломж бүрдлээ. Хамтын ажиллагааны хүрээнд цаашдаа ч банкны харилцагчдын эрэлт, хэрэгцээнд нийцсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээл дээр нэвтрүүлэх боломжтой юм.
INTL FCStone Inc. нь 1924 онд Англи улсад байгуулагдсан ба Америкийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, “Fortune 500”-ийн 100-д жагсдаг компани юм. Тэдний гол үйл ажиллагаа нь:
- Валютын арилжаа
- Олон улсын төлбөр тооцоо
- Түүхий эдийн хежинг
- Биржийн бус арилжаа (форвард, опшин, своп)
- Үнэт цаасны арилжаа
- Зөвлөх үйлчилгээ (Bloomberg болон Alpha-6 платформ) зэрэг юм.