Богд банкны шинэ салбар Мишээл барилгын их дэлгүүрт нээгдлээ.
Богд банк нь үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай, найдвартай үзүүлэх зорилгоор шинэ салбар нээж, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Мишээл салбар нь Хан -Уул дүүргийн Мишээл барилгын их дэлгүүрийн 1 давхарт байрлах бөгөөд банкны бүхий л төрлийн үйлчилгээ болох харилцах, хадгаламж, зээл, цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээг ажлын болон амралтын өдрүүдийг үл харгалзан үзүүлдгээрээ онцлогтой юм.
Бид Шинэ салбараар үйлчлүүлж буй харилцагчиддаа зориулан Дотоодын бүх төрлийн карт болон олон улсын энгийн картуудын эхний жилийн хураамжаас чөлөөлөх, олон улсын алтан ЮнионПэй болон алтан Виза картуудын эхний жилийн хураамжийг 50% хөнгөлөлттэй үнээр захиалах боломжийг олгож байна.
Харилцагч таны үнэт цагийг хэмнэх, сэтгэл ханамж, үнэ цэнийг мэдрүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Та манай шинэ салбараар үйлчлүүлж, санхүүгийн асуудлаа бидэнд даатгаарай.