Богд банкны Дүнжингарав салбар шинээр үүд хаалгаа нээлээ.
Богд банк нь харилцагчиддаа илүү ойртон үйлчлэх, бүтэээгдэхүүн үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүрэгт шинээр “Дүнжингарав” салбараа нээлээ.
“Дүнжингарав” салбар нь Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “S-MART” оффис, худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах бөгөөд харилцагч та банкны бүх төрлийн үйлчилгээг тус салбараас авах боломжтойгоос гадна худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт зориулсан уян хатан нөхцөл бүхий “Худалдааны зээл”-ийг тус салбараас авах боломжтой.
Шинэ салбарын нээлттэй холбоотойгоор 2020 оны 03 сарын 15 -ны өдрийг дуустал хугацаанд бүх төрлийн бизнесийн зээл өргөдлийн хураамжгүй болсон ба мөн дотоодын төгрөгийн картаа үнэ төлбөргүй захиалах боломжтойг дуулгахад таатай байна.
Харилцагч та бүхэн “Дүнжингарав” салбараар тухтай үйлчлүүлнэ үү.