Богд банкны Мобайл аппликейшн шинэчлэгдлээ.

Богд банкны Мобайл аппликейшн шинэчлэгдэж илүү хурдан, найдвартай, хэрэглэхэд хялбар боллоо.

Цахим банк, цахим гүйлгээний хэрэглээ ихэсч буй энэ цаг үед харилцагчдынхаа хүсэлт, хэрэгцээнд тулгуурласан цахим банкны дараагийн хувилбар болох Bogd Mobile аппликейшнаа танилцуулж байна.

Та Богд банкны харилцагч болоход заавал салбар дээр биечлэн ирэх шаардлагагүйгээр Богд мобайл аппликейшнаа татаад

  • Өдөр бүр хүүгийн өгөөжтэй харилцах данс нээлгэн шинээр харилцагч болох;
  • Хүүгийн өндөр өгөөжтэй хадгаламжаа хүссэн хугацаа, валютаараа нээлгэх;
  • Энгийн болон алтан, дотоодын болон олон улсын картаа захиалан хүргэлтээр хүлээн авах боломжтой.

Шинэчлэгдсэн мобайл аппликейшн банкны бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхээс гадна дараах шинэ боломжууд нэвтэрлээ;

  • Онлайн хадгаламж барьцаалсан зээлийг 1 минутын дотор авах,
  • Дансны шуурхай үлдэгдлийг сэгсэрч шалгах, дансаа нууцлах,
  • Төлбөрийн картаа мартсан эсвэл картаа ашиглах боломжгүй болсон тохиолдолд Qpay цэсийг ашиглан төлбөр тооцоогоо хийх
  • Мөн харилцагч нь өөрийн мэдээллээ шинэчлэх үйлчилгээг авах боломжтой.  

Мобайл аппликейшны шинэлэг зүйлс үүгээр зогсохгүй нэмэгдсээр байх болно.

Мөн харилцагч та бүхэндээ зориулан Мобайл аппликейшнаа ашиглан хийсэн гүйлгээг 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдрийг дуустал хугацаанд шимтгэлгүй болсныг дуулгахад таатай байна.

Мөн харилцагч та Мобайл аппликейшнаа татаад төгрөгийн дотоодын картаа үнэ төлбөргүй захиалаарай.

Богд банк Итгэл түгээнэ




Шинэ мэдээ