Ипотекийн зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлт илгээх заавар
Коронавирус (Covid-19) цар тахалтай холбоотойгоор УИХ, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд иргэдийг санхүүгийн дарамтад орохоос сэргийлэх, онцгой үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орон сууцны ипотекийн 5 болон 8%-ийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг Монголын Ипотекийн Корпораци, Монголбанкнаас гаргасан.
Тус шийдвэрийн дагуу Богд банк ипотекийн зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг 5-р сарын 1-ний өдрөөс өмнө доорхи зааврын дагуу авч байна.
Эрхэм харилцагч та ипотекийн зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтээ www.ebogdbank.com холбоосоор хандаж илгээх эсвэл салбар нэгжид хандан хүсэлтээ ирүүлнэ үү. Хэрэв та интернэт банкны үйлчилгээнд бүртгэлгүй бол зайнаас бүртгүүлэх боломжтой.