МЭДЭГДЭЛ - БОГД БАНК ВАЛЮТЫН ГҮЙЛГЭЭГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” -ийн 10.4 дүгээр заалт “ Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ”-г хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-н хүрээнд эрх бүхий байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу БОГД БАНК-ны нийт салбар нэгж болон цахим сувгаар хийгдэх ГАДААД ВАЛЮТЫН гүйлгээнд дараах хязгаарлалтуудыг тавьж байна.

 

Гадаад валютаар хийх боломжтой гүйлгээ:

  • Иргэн, хуулийн этгээд өөрийн данс хоорондын гүйлгээ
  • Мөнгөн хадгаламж
  • Зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ
  • Санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүрэг хуулийн зохицуулалттай холбоотой гүйлгээ
  • Ханшийн хөрвүүлэлтийн гүйлгээ

 

Дээрх гүйлгээнээс бусад бүх төрлийн гүйлгээг буюу бараа, ажил, үйлчилгээний мөнгөн төлбөрийн үүрэг бүхий гүйлгээг зөвхөн төгрөгөөр хийнэ.Үүнд:

  • Иргэн хоорондын гүйлгээ
  • Хуулийн этгээд иргэн хоорондын гүйлгээ
  • Хуулийн этгээд хоорондын гүйлгээ


Монголбанкны “Ковид-19 цар тахлын үед арилжааны банкуудад хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааны тухай” мэдэгдэлтэй доорх холбоосыг дарж танилцана уу

https://www.mongolbank.mn/news.aspx?tid=1&id=2539&fbclid=IwAR1MSfqtW-3GvMlQMOuTYNqOjmKktR6NqtpL7iGYQGRUgOlSjc4M95ozE9o

 




Шинэ мэдээ