Qpay – Цахим хэтэвчинд БОГД банк нэгдлээ.
Худалдаа, арилжаа, төлбөр тооцоо цахимжиж буй өнөө үед хэрэглэгчид илүү хурдан үйлчилгээг авна гэсэн хүлээлттэй болсон байна. Анхдагч, шинийг санаачлагч, чадварлаг байхыг үнэт зүйлсээ болгосон Богд банк нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурлан орчин үеийн технологийн шийдэл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг тогтмол үзүүлэхийг зорин ирсэн билээ. Энэхүү зорилгын хүрээнд Богд банк нь ККТТ компанитай хамтран төлбөр тооцооны Qpay үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд уг үйлчилгээний дараагийн шат буюу төлбөр тооцооны хамгийн өргөн сүлжээ бүхий Qpay цахим хэтэвчинд БОГД банк нэгдлээ.
Ингэснээр харилцагч та бүхэн Богд банкны картаа Qpay цахим хэтэвчинд холбон, шимтгэлгүйгээр гар утаснаасаа төлбөр тооцоо хийх боломжтой болж байгаагаас гадна бизнес эрхлэгчдийн хувьд заавал ПОС төхөөрөмж ашиглахгүйгээр төлбөр тооцоо хүлээн авах боломж бүрдэж байгааг дуулгахад таатай байна. Та цахим хэтэвч ашигласнаар банкны карт, бэлэн мөнгө бусад төлбөрийн картаа алга болгож гээгдүүлэх эрсдэлгүйгээс гадна нууцлалын өндөр хамгаалалттай байх болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн өөрт ойр Богд банкны салбар, www.bogdbank.com цахим хуудас болон мэдээллийн төвийн 7577-1199 дугаар холбогдон авах боломжтой.
БОГД БАНК – ИТГЭЛ ТҮГЭЭНЭ