Зээлийн хүсэлт өөрчлөх заавар

Дэлхий дахиныг аюулд учруулаад байсан коронавирусын халдвар (COVID-19) манай улсыг ч тойролгүй, дотооддоо алдсан таагүй үе ирээд байна. Үүнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол улсын засгийн газрын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолоор орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг 2021 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хойшлуулах шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн хүрээнд Богд нь харилцагчдынхаа зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. Харилцагч та ипотекийн зээлээс гадна бусад хэрэглээ болон бизнесийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах бол www.ebogdbank.com холбоосоор хандан хүсэлтээ илгээх бөгөөд хэрэв интернет банканд бүртгэлгүй бол зайнаас бүртгүүлэх боломжтой. Мөн аж ахуй нэгжүүдийн хувьд нөхцөл өөрчлөх хүсэлтээ интернет банкаар хүргүүлэхээс гадна бүртгэлгүй бол info@bogdbank.com хаягт имейлээр хүргүүлэх боломжтой болно.

Тулгарч буй хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулахын тулд Богд банкны зүгээс харилцагчиддаа уян хатан таатай үйлчилгээ үзүүлэхийг хичээн ажиллаж байна. Иймд харилцагч та бүхэн гэрээсээ гаралгүй цахим банкаараа хүсэлтээ илгээнэ үү. Бид ирсэн дарааллын дагуу тантай холбогдож, хариу мэдэгдэх болно.

 

Харилцагч та Интернет банканд бүртгүүлэх заавартай ЭНД дарж танилцана уу.

Хүсэлт илгээх заавар

БОГД БАНК – ИТГЭЛ ТҮГЭЭНЭ




Шинэ мэдээ