БОГД БАНКНЫ САЛБАР НЭГЖҮҮД ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА
БОГД Банк нь Улсын онцгой комисс болон Мэргэжлийн хяналтын газрын заавар зөвлөмжийн хүрээнд салбар нэгж болон Төв оффистоо ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн бөгөөд нийт банкны ажиллагсадаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн PCR шинжилгээнд хамруулж, улмаар харилцагч та бүхэндээ үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна. Өнөөдрөөс эхлэн Богд банкны салбарууд ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд нийтэд үйлчилгээ үзүүлж байгаа болно. Хөл хорио тогтоосон энэ онцгой цаг үед банкны зайлшгүй ажлын байран дээр ажиллах шаардлагатай албан тушаалтнаас бусад ажиллагсад маань иргэний үүргээ биелүүэн зайнаас онлайн горимд ажиллаж байна. Энэ хугацаанд банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд харилцагч та бүхэн маань цахим сувгаар банкны үйлчилгээг гэрээсээ гаралгүй тав тухтай авах боломжтой. Хэрэв та зайлшгүй салбараар үйлчлүүлэх тохиолдолд өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах үүднээс амны хаалт зүүж, бээлий өмсөн, хүн хоорондын зай барьж үйлчлүүлээрэй.
#Хайртай_бүхнээ_хамгаалъя #маскаа_зүүж_гараа_ариутгая #итгэл_түгээнэ #staysafe #stayhome