Богд Банкны Эрсдэлийн нэгдсэн удирдлагын газрын захирлаар Санжаасүрэнгийн Оргодол томилогдлоо

Богд Банкны Эрсдэлийн нэгдсэн удирдлагын газрын захирлаар Санжаасүрэнгийн Оргодол томилогдлоо. Ноён С.Оргодол нь Банк, Санхүүгийн Академид ТУЗ-н гишүүн даргаар, Mонголын Орон Сууцны Санхүүжилтийн Корпорацад ТУЗ-ийн даргаар, Mонголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд Aрбитрчаар тус тус ажиллаж байсан бөгөөд банк, санхүүгийн салбарт 25 жил ажилласан туршлагатай юм. Богд Банкны цаашдын хөгжил дэвшилд өөрийн үнэтэй хувь нэмэр оруулан, хамтарч ажиллах болсонд нийт хамт олны өмнөөс ажлын амжилт хүсье.

Богд банк – Итгэл Түгээнэ




Шинэ мэдээ