Богд Банк- “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин оролцоно.

Монгол Улсын засгийн газраас эдийн засгаа дэмжих, идэвхжүүлэх зорилгын хүрээнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлаад байна. Уг төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкаар дамжуулан хэрэгжүүлэх аливаа төсөл хөтөлбөрийг Богд банкнаас дэмжин ажиллах бөгөөд цар тахлын энэ хүнд үед хамтын хүчээр давах зорилго бүхий эдгээр арга хэмжээг Банк нь өөрийн бүх төрлийн сувгаар түргэн шуурхай хүргэж, хямд эх үүсвэрийг ёс зүйтэй, мэргэжлийн түвшинд олгох тал дээр анхаарч ажиллахаа харилцагчдадаа мэдээлэлж байна.

Богд банк нь эдийн засгийн нөхцөл хүнд байгаа хэдий ч харилцагчид болон бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллах зорилгоор бүх төрлийн зээлийг хэвийн олгож байгаагаас гадна зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч, хураамж шимтгэлээс чөлөөлөх,  хөнгөлөх зэргээр харилцагчаа халамжлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно. Мөн оны сүүлээр батлагдсан Монголбанкны Репо санхүүжилтийн хөтөлбөрт Банк нь идэвхтэй оролцож, хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг өөрийн бүх салбар болон онлайн сувгаар хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Банк нь цогц төлөвлөгөөний хүрээнд шинээр олгох төслийн талаарх мэдээллийг өөрийн веб хуудас, сошиал хуудас болон салбар нэгжээр дамжуулан тухай бүр харилцагч та бүхэндээ мэдээлэх бөгөөд одоо хэрэгжиж Репо санхүүжилтийн төсөлд хамрагдах хүсэлтэй байгаа бол өөрт ойр байрлах салбар эсхүл интернет банкаараа дамжуулан өгөх боломжтой болно.

Та “Репо санхүүжилтийн төслийн зээл”-д хамрагдах хүсэлтэй бизнес эрхлэгч ААН-үүд  дээрх шаардлагуудыг хангаж буй бол ЭНД дарж хүсэлтээ илгээнэ үү

Богд банк -Итгэл түгээнэ.




Шинэ мэдээ