Түгээмэл асуулт хариулт
1. Хэрхэн Богд банкны харилцагч болох вэ?
Алхам 1: Bogd mobile аппликейшн-г гар утсандаа суулгана
Алхам 2: Bogd mobile аппликейшны бүртгүүлэх хэсэгт нэвтэрч шинээр харилцагч болох цэсийг сонгоно. Бүртгэлийн мэдээллийг хэсгийг үнэн зөв бөглөж үргэлжлүүлэх товчыг дарна.
Алхам 3: Иргэний үнэмлэх, өөрийн зураг, баталгаат гарын үсгээ оруулан үргэлжлүүлэх товчыг дарна.
Алхам 4: Е-мэйл хаяг / гар утсанд ирсэн баталгаажуулах кодыг оруулж үргэлжлүүлэх товчыг дарна.
Алхам 5: Цахим үйлчилгээний гэрээтэй танилцаж, зөвшөөрсний дараа үргэлжлүүлэх товчыг дарах бөгөөд мэдээллийн ажилтан 24 цагийн дотор тантай холбогдох болно.
2. Нэвтрэх нэр болон нууц үгээ мартсан тул хэрхэн сэргээх вэ?
Та бүртгэлтэй дугаараасаа 75771199 дугаарт холбогдоно уу. Ачаалал их байгаа тул таны дуудлагад хариулаагүй тохиолдолд бид тантай эргээд холбогдоно.
3. Нууц үг и-мэйлээр ирэхгүй байна.
Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар нууц үг очсон бөгөөд Та junk болон spam мэйлээ шалгана уу.
4. Гадаад паспортоор бүртгүүлж болох уу?
Уучлаарай. Цахимаар бүртгүүлж байгаа тохиолдолд зөвхөн иргэний үнэмлэхээр бүртгүүлэх боломжтой. Та манай салбар тооцооны төвд ирж үйлчлүүлнэ үү.
5. Бүртгүүлсэн боловч нэвтрэх нэр нууц код буруу байна гээд байна. Яах вэ?
Таны хүсэлтийг шалгаж байгаа бөгөөд мэдээллийн ажилтан тантай холбогдтол түр хүлээнэ үү. Ачаалал их байгаа тул дарааллын дагуу таны бүртгэлийг баталгаажуулна.
6. Карт онлайнаар захиалах боломжтой юу?
Та дансандаа картын жилийн хураамжаа байршуулан, Bogd mobile аппликейшны Онлайн үйлчилгээ хэсэг дэхь Карт захиалах цэсээр дамжуулан онлайнаар карт захиалах боломжтой.
7. Харилцагчаар бүртгүүлсэн боловч B-Point оноо орохгүй байна.
Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт баталгаажсанаар B-Point онооны данс автоматаар нээгдэж, оноо орох болно.
Онлайнаар харилцагч болох заавар видео