БОГД БАНК International Investment Bank (IIB)- с худалдааны санхүүжилт авах гэрээ байгууллаа

Монгол Улс олон улсад нээлттэй болж, эдийн засгийн чөлөөт нийгэмд шилжсэнээс хойшхи 28 жилийн хугацаа өнгөрсөн байна. Гадаадын шууд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр төр болон хувийн хэвшлийнхэн тодорхой зорилго, зорилтууд тавин ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Богд Банк нь гадны томоохон байгууллагуудтай хамтарч ажиллан Монголын бизнес эрхлэгчидээ дэмжих зорилгоор International Investment Bank – наас худалдааны санхүүжилтын эх үүсвэр авах шугам батлуулж хамтран ажиллахаар боллоо.

Богд банк нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд сүүлийн үеийн техник технологи, шинэ стандартыг анхлан нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулалт, байгууллага, банкны төгс шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгож хөрөнгө оруулагчдынхаа үнэ цэн, өгөөжийг тогтвортой өндөрт барьж ирсэн билээ.

Уг хамтын ажиллагааг эхлүүлснээр Европын улсууд руу харилцагчдынхаа аккредитивыг шууд хэлбэрээр санхүүжүүлэх, дамжуулах, дунд болон урт хугацаатай хямд эх үүсвэрийг татан төвлөрүүлэхолон улсын бизнесийн харилцааг дэмжих зэрэг боломжууд нэмэгдэж байгаа юм. Ингэснээр Монгол Улсын гадаад харилцаанд ч сайнаар нөлөөлөх юм.

International Investment bank нь олон улсын хамтын ажиллагааны гэрээний дагуу 1971 онд байгуулагдсан бөгөөд өөрийн гишүүн-улсуудын эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх төслүүдийг дунд болон урт хугацааны санхүүжилт, эх үүсвэр байршуулах зорилготой, хөрөнгө оруулалтын чиглэлээр 50 жил ажиллаж буй мэргэшсэн байгууллага юм.

International Investment Bank нь хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж буй хөрөнгө оруулалтын банк бөгөөд Европын Холбооны Улсын нийт 9 гишүүн-улстай.

International Investment Bank нь олон улсын үнэлгээний агентлагуудын дунд А зэрэглэлтэй, үйл ажиллагаа явуулж буй бүс нутагтаа хамгийн өндөр үнэлгээ авсан байгууллагуудын нэг ба ACRA-аас тогтоосон AAA зэрэгтэй үндэсний хэмжээний зэрэглэлтэй байгууллага юм.

Богд банк цаашдаа ч харилцагч, хамтран ажиллагч байгууллагууддаа таатай нөхцөл бүхий шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглээнд нь нэвтрүүлэх, олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах замаар үр өгөөж, үнэ цэнийг бий болгохоор шаргуу ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Богд Банк

Хаяг: Бодь цамхаг, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 3, Улаанбаатар 15160, Монгол Улс

Холбоо барих утас: (976) 7577 1199

И-мэйл хаяг: info@bogdbank.com

Вэб сайт: Богд Банк | Итгэл түгээнэ (bogdbank.com)




Шинэ мэдээ