БОГД БАНК үйл ажиллагаагаа өргөжүүлж шинээр зээлийн төвөө нээлээ
БОГД БАНК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаагаа хурдацтай хөгжүүлж, харилцагч, хамтран ажиллагч байгууллагынхаа итгэлийг хүлээн ажиллаж байна. 2021 оны эхний хагаст харилцагчиддаа зориулж олон шинэ бүтээгдэхүүн гаргахаас гадна хамгийн анхны олон нийтэд нээлттэй хувьцаат банк болох шийдвэр гаргаснаа мэдэгдээд байна.
Банк нь Баянзүрх дүүрэг дэх харилцагчид болон жижиг дунд бизнес эрхлэгч нартаа үйлчилгээгээ илүү хурдан, тав тухтай хүргэх зорилгоор “Зүүн 4 зам зээлийн төв” -өө нээлээ.
Харилцагч та энэхүү зээлийн төвөөр үйлчлүүлснээр банкны бүх төрлийн үйлчилгээг таатай орчинд түргэн шуурхай хүлээн авах боломжтой. “Зүүн 4 зам зээлийн төв” нь Баянзүрх дүүргийн 13-р хороололын Соманг Плаза төвийн 1 давхарт байрлаж байгаа бөгөөд бизнес эрхлэгч нартаа зориулсан банкны анхны зээлийн төв гэдгээрээ онцлог болно.
Энэ сарыг дуустал банкны шинээр гаргаад буй Master багцын үйлчилгээний сарын хураамж 100%, Prime багцын хураамж 70% хөнгөлөлттэй байгаа тул харилцагч та бүхэн амжиж бүртгүүлээрэй. Багцын үйлчилгээнд хамрагдсанаар та бүх төрлийн дебит картыг эхний жилийн хураамжгүйгээр захиалан, банк хоорондын гүйлгээ, АТМ шимтгэл, данс хөтөлсний шимтгэл зэргээс чөлөөлөгдөх боломжтой байгаа. Мөн Эх үрсийн баярыг тохиолдуулан Богд банкнаас “Хүсэл түгээнэ” урамшуулалт аяныг давхар зарласан байгааг дуулгахад таатай байна. Уг аяны хүрээнд харилцагч та хадгаламждаа нэмсэн 5 0,000 төгрөг тутамд урамшуулалын эрх олгогдох ба уг эрхээрээ 7 хоног бүрийн Лайваар шалгаруулах Таблетний эзэн болох, 1 сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр болон 50,000 B point хожих гэх мэт олон олон урамшуулалд хамрагдах боломжтой. Мөн 2021 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ Богд банкны дансаар холбон авсан тохиолдолд 2,000 B point урамшуулалд авах ба нэмэлтээр хүүхдийн хадгаламждаа 100,000 төгрөг хийсэн тохиолдолд гарын бэлэг олгож байна.
Иймд харилцагч та бүхэн шинэ салбараар үйлчлүүлэн, урамшуулалдаа идэвхтэй оролцоорой.
БОГД БАНК - ИТГЭЛ ТҮГЭЭНЭ