EYG групп “Богд” банкаар дамжуулан 250 сая ам.долларын хөрөнгө оруулна
Туркийн EYG групп Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Санхүүжилт хийх тал дээр хамтран ажиллах банкаар Богд Банкийг сонгосон байна. Энэ хүрээнд EYG группийн удирдлага болон Богд Банкны ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал Г.Саруул нар хамтран ажиллах Санамж бичгийг үзэглэв.
Энэ хүрээнд EYG групп хоёр жилийн хугацаанд нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж.
Нэмэлт мэдээлэл: Богд Банк нь 2014 оны 12 сард Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, 2015 онд харилцагчиддаа үйл ажиллагаагаа хүргэхээр зэхэж буй банк юм.
Богд Банк нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд сүүлийн үеийн техник технологи, шинэ стандартыг нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулалт, байгууллага, хувийн банкны харилцагчдад төгс шийдэл бүхий өргөн хүрээний санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох юм байна.