ЭРХЭМ ХАРИЛЦАГЧИЙН АНХААРАЛД /ДНС/

Богд банкны харилцагч та өөрийн дансандаа зөвхөн УТАСНЫ ДУГААР, ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ-аараа бусад банкнаас гүйлгээ хүлээн авах, шилжүүлэх боломжтой боллоо.

Та өөрийн дансаа Интернэт банкаар дамжуулан “Дансны нэгдсэн санд бүртгүүлэх заавар”-н дагуу бүртгүүлнэ үү.

  1. Интернэт банканд ЭНД дарж нэвтэрнэ үү 
  2. Интернэт банкаар дамжуулан Дансны нэгдсэн санд бүртгүүлэх зааврыг ЭНД дарж авна уу 

ДНС гэж юу вэ?

Дансны нэгдсэн сан нь харилцагчийн дансны нэр, дугаар гэсэн үндсэн мэдээллийг утасны дугаар, цахим шуудангийн хаяг гэх мэт дахин давтагдашгүй мэдээлэлтэй холбон бүртгэлжүүлэх, системийн оролцогчид үүссэн дансны мэдээллийн сангаас лавлагаа авах, банк хоорондын төлбөр тооцоонд ашиглах боломжтой систем юм. Ингэснээр хүлээн авагчийн дансны нэр, дугаар зөрөх алдаанаас үүдэлтэй гүйлгээ амжилтгүй болох эрсдэл буурах, харилцагчийн болон банкны нэр, дансны дугаар зэрэг мэдээллүүдийг нэгтгэсэн дахин давтагдашгүй мэдээллийг ашиглан хялбар аргаар гүйлгээ хийх зэрэг давуу талуудтай юм.

АСН+ системийн дансны нэгдсэн санд оруулсан банкны харилцагчийн дансны нэр, дугаар мөн үүнтэй холбосон утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээлэл нь зөвхөн төлбөр тооцоонд ашиглагдах бөгөөд гуравдагч этгээд өөр зориулалтаар ашиглах боломжгүй юм.

БОГД Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа. 

 




Шинэ мэдээ