Богд банк халдварын эсрэг хамтдаа тэмцэхээ илэрхийлж, эмчилгээ шаардлагатай иргэдэд санхүүгийн тусламж үзүүллээ
Итгэл түгээнэ уриатай Богд банкны хамт олон маань эрсдэлтэй цаг үед илүү олон хүнд итгэл түгээж, эрүүл мэндийг нь хамгаалахаар “УЛААН БҮС” аянд нэгдлээ.
Коронавирусын халдварын тоо буурахгүй өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед тархалтыг хумихаар төр засаг, эмнэлгийн байгууллагууд цаг наргүй зүтгэсээр... Гэвч тархалт хумигдах бус улам бүр нэмэгдэж, таны, миний, монголчуудын маань гэрийн үүдэнд отон зогсож байна. Учир нь цар тахлаар өвчилсөн иргэд маань эрүүл мэнддээ санаа зовохоос гадна эмчилгээний төлбөр, хүнсний бүтээгдэхүүний зардлаас болж арга мухардан, ажлынхаа зүг алхаж явна.
Ийнхүү халдвар авсан иргэд амьдралд тулгарах аргагүй нөхцөл байдлаас үүдэн өөрсдийгөө эмчилж чадалгүй нийгмийн харилцаанд орж, тархалтын эх үүсвэр болсоор байгаа юм. Иймээс улс оронд минь тулгарч байгаа цар тахлыг даван туулахын тулд Богд банк “УЛААН БҮС” хандивын аянд нэгдэн эмчилгээний зардал шаардлагатай байгаа халдвар авсан иргэддээ зориулж санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
Ингэснээр халдвар авсан ч эм авах бололцоогүй байгаа өрхийн хүүхэд, өндөр настанд эмийн тусламж яаралтай хүргэж хамтын хүчээр эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг цаг алдалгүй аврах үйлсэд хувь нэмрээ оруулсан юм. Энэхүү аянд нийгмийг сайн сайханд уриалан дуудагч дуучин С. Гантогоо нэгдэн ажиллаж байгаа ба тэрээр “ Тэртэй тэргүй нийгмийн хариуцлагын хүрээнд чимээгүйхэн маш олон сайн үйлс бүтээдэг БОГД БАНКНЫХАН энэ удаа ч манай аянд нэгдэж байгаад сэтгэл хөдөлж байсан шүү” хэмээн онцолж хэлсэн нь Богд банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг ажлуудыг дүгнэх шиг.
Учир нь Богд банк нь энэхүү үйл ажиллагаанаас гадна хүүхэд залуучууд, спортыг дэмжин ажиллаж, хэрэгцээтэй зүйлс, санхүүгийн тусламжийг олгосоор ирсэн. Энэ нь тэдний хүсэл мөрөөдлийн очыг ноцоож, ирээдүйдээ итгэлтэй иргэн болоход нь дэмжлэг болсон тухай илэрхийлсээр байна.
Тодруулбал Богд банк нь Таеквондогийн Улсын Аварга Шалгаруулах тэмцээнийг дэмжин ажилладаг ба “Таеквондо төгөл” мод тарих төсөлд хамтран 300 модыг тарьсан юм. Мөн “Нэгэн бүл” таеквондогийн сургалтын клубыг дэмжин ажилласаар байгаа нь олон хүүхэд залуучуудыг спортын салбарт амжилт гаргахад нөлөөлж байгаа юм. Түүнчлэн тэдний боловсрол эрүүл мэндэд анхаарч, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан гээд нийгмийн олон асуудлуудад хүрч ажилласаар байна.