Энхрий үрсдээ итгэл түгээх ”ИТГЭЛ ТҮГЭЭНЭ” гар зургийн уралдаан зарлагдлаа
#ДэлхийнХуримтлалын өдөр тохиож байгаатай холбогдуулан "Бүгдээрээ хуримтлуулъя" аян зохион байгуулагдаж Төв аймгийн Зуунмод хотоос энэхүү аян маань эхэллээ. Үүнтэй холбогдуулан манай хамт олон Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа гэрлийг хурцлахаар "Итгэл түгээнэ" уриатай гар зургийн уралдаанаа зарлаж байна. Уралдааны тэргүүн байр эзэлсэн бүтээл “Богд банк”-ны хойморт хэвлэгдэн залагдах ба бүтээлийн эзэн маань 500,000 төгрөгний үлдэгдэлтэй хадгаламжийн дансны эзэн болох юм.
Хэн оролцох вэ?
-6-14 насны хүүхэд багачууд
Хэрхэн оролцох вэ?
- "Итгэл түгээнэ" сэдвийн хүрээнд бүтээлээ зурах
- A4 хэмжээтэй цаасан дээр зурах
- Бүтээлийнхээ зургийг /Камер, утас г.м бүх төрлийн зураг дарах хэрэгслийг ашиглаж болно/ тод, гаргацтай даран и-мейлээр илгээх (бүтээл хүлээн авах и-мейл хаяг: marketing@bogdbank.com)
- Уралдааны оролцогчид маань BOGD BANK page хуудас дээр лайк дарах
Хэрхэн шалгаруулах вэ?
-Бүтээлийг 2021.10.01-2021.10.28-ны өдрийг дуустал хүлээн авна.
-Ирсэн бүтээлүүдийг нэгтгэн долоо хоногт 1 удаа BOGD BANK пейж хуудас дээр постлоно.
-Хамгийн их лайк авсан бүтээлүүдийг шалгаруулан шагналыг гардуулах болно.
Шагналын сан:
- I-р байр 500,000 төгрөгний үлдэгдэлтэй хадгаламжийн данс
-II-р байр 300,000 төрөгний үлдэгдэлтэй хадгаламжийн данс
-III-р байр 100,000 төрөгний үлдэгдэлтэй хадгаламжийн данс
-Тусгай байр: 10 шилдэг бүтээлийн эздийг тус бүр 50,000 төгрөгөөр шагнана.
Шагналыг "Дэлхийн хуримтлал"-ын өдөр буюу 2021.10.31-ний өдөр гардуулах болно. Хүүхэд багачууд та бүхэн хүсэл мөрөөдөл, итгэл найдвараар жигүүрлэн сэтгэлээс ундарсан бүтээлээ бидэнрүү илгээгээрэй.
БОГД БАНК - ИТГЭЛ ТҮГЭЭНЭ