Хадгаламжийн хүүнд өөрчлөлт орлоо

Богд банкны иргэд болон байгууллагын хугацаатай хадгаламжийн хүүнд өөрчлөлт орох болсныг мэдээлж байна.

Богд банкны эрхэм харилцагч та бүхэнд 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Богд банкны иргэд болон байгууллагын харилцагчид зориулсан дараах хугацаатай хадгаламжийн хүүнд өөрчлөлт орох болсон тухай мэдээлж байна. Уг хугацаанаас өмнө нээгдсэн хугацаатай хадгаламжийн хүүнд өөрчлөлт орохгүй бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш шинээр нээлгэж байгаа болон хадгаламжийн хугацаа нь дуусаж сунгалт хийлгэх харилцагчдад уг шинэчилсэн хүүний нөхцөл хамаарна.

Дараах хүүний нөхцөлд өөрчлөлт орно. Үүнд:

ХАДГАЛАМЖИЙН ТӨРӨЛ ВАЛЮТ ХУГАЦАА/ЖИЛИЙН ХҮҮ
1 сар 2 сар 3 сар 6 сар 9 сар 12 сар 18 сар 24 сар 36 сар
Иргэдийн хугацаатай хадгаламж Төгрөг 4.10% - 6.30% 7.90% 8.30% 9.30% - 9.50% -
Ам.доллар - - - 1.80% - 2.60% 2.80% 2.90% 3.00%
Евро - - 1.30% 1.50% 1.80% 2.00% -    
Иргэдийн урьдчилсан хүүт хугацаатай хадгаламж Төгрөг - - - 7.30% 7.90% 8.80% - 9.00%  
Ам.доллар - - - 1.78% - 2.17% - 2.47% 2.90% (100,000 ам.доллароос дээш тохиолдолд)
Иргэдийн онлайн хадгаламж Төгрөг 4.10% - 6.40% 8.05% - 9.50% - - -
Ам.доллар - - - 1.80% - 2.60% - - -
Байгууллагын хугацаатай хадгаламж Төгрөг 4.10% 4.50% 6.30% 7.90% 8.30% 9.30% - 9.50% -
Ам.доллар - - 1.60% 1.80% 2.00% 2.60% 2.80% 2.90% -
Евро - - 1.30% 1.50% 1.80% 2.00% - - -
Иргэд болон байгууллагын Prime хугацаатай хадгаламж 100 сая төгрөг хүртэл - - - - 8.30% 9.30% - 9.50% -
100 сая төгрөгөөс 300 сая төгрөг хүртэл - - - - 8.45% 9.45% - 9.65% -
300 сая төгрөгөөс дээш - - - - 8.60% 9.60% - 9.80% -

БОГД Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа.




Шинэ мэдээ