Ганбаатар САРУУЛ
Г.Саруул нь Богд банкыг анх үүсгэн байгуулагдах цагаас нь эхлэн Богд банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд Богд банкны гүйцэтгэх захирал, Богд банк ХХК-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Г.Саруул нь АНУ болон Монгол улсад хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр 13 жил ажилласан туршлагатай бөгөөд банк санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр гүнзгий мэргэшсэн юм. Тэрээр Богд банкны Гүйцэтгэх захирлаар ажиллахаас өмнө нь Монголын Хөрөнгийн Биржийн Тэргүүн дэд захирлын албыг хашиж байсан бөгөөд өмнө нь АМП Фьючерс компанийн Ази, Орос, ТУХН-ийн орнуудыг хариуцсан Газрын захирал, валютын захын үүсмэл хэрэгслүүд хариуцсан Ахлах трейдер, Розентал Коллинс групп болон Мобиум Ипотекийн группд Ахлах банкираар тус тус ажиллаж байв. Г.Саруул нь АНУ-ын Лояла их сургуулийг Санхүү эдийн засгийн мэргэжлээр төгссөн.