Богд банкны хүний нөөцийн бодлого нь банкны стратегийн зорилго, зорилтуудыг хангахад хүний нөөцийн үйл ажиллагааг үр ашигтай удирдан зохион байгуулах, банкны ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг зөв зохистой үнэлэн дүгнэх холбогдох арга хэмжээг авах замаар хөдөлмөрийн бүтээмжийг өндөр төвшинд байлгах, банктай хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан тэдгээрийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, сургалт, хөдөлмөрийн аливаа асуудал, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналтын үйл явцыг тодорхой болгон ажиллахад оршино.
Банкны иргэн
- Хүлээсэн үүргээ биелүүлнэ.
- Харилцан ашигтайгаар хамтран ажиллана.
- Цаг үргэлж өөрөө өөрийгөө хөгжүүлнэ.
- Ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байна.
- Аливаа шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхана.
Манлайлал
- Үр дүнд хүрэх тэмүүлэлтэй.
- Зорилгоо тодорхой тодорхойлно.
- Зарчмыг баримталж ажиллана.
- Бусдыг сэдэлжүүлж байна.
- Бүхнийг шинэ өнцгөөс харна.
Мэргэжлийн бүтээлч хандлага
- Багаар хамтран ажиллана.
- Бүтээлч хандлагыг эрхэмлэнэ.
- Бусадтай нээлттэй, идэвхтэй, харилцана.
- Ялах хүсэл эрмэлзэл төгс байна.
- Хувийн хариуцлагаа ухамсарлаж, амласандаа хүрдэг байна.
Нэгдмэл шударга байдал
- Хууль ёсыг сахин дээдлэгч байна.
- Үнэнч шудрага байж, нийгэм, бусдын төлөө сэтгэлтэй байна.
- Бизнесийн ёс зүйг баримталж, Банкны нууцыг чанд хадгална.
- Найрсаг хамт олон, ажлын таатай орчинд ажиллах
- Эрүүл чийрэг фитнесс хамт олон /хөнгөлөлттэй үнээр хамгийн ойроос хичээллэх боломж/
- Мэргэжлийн найрсаг хамт олонтой хөл нийлүүлэн алхаж мэдлэг чадвараа дээшлүүлэх бүрэн боломжтой
- Мөн албан тушаал ахих боломжтой.
- Гадаад дотоодын сургалт судалгаанд байнга хамрагдах боломжтой.
Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа
- Цалинтай дадлага
- Төлбөрийн тэтгэлэг авах боломж
- Суралцаж байх хугацаандаа давхар ажиллах боломж
- Мэргэжлийн дадлага туршлага хуримтлуулах
- Ажлын байраар хангагдах
Анкет бөглөхөд шаардлагатай бүрдүүлэх материал
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Их дээд сургуулийн дипломын хуулбар
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- 3*4 хэмжээтэй зураг
Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулдаг
Тайлангийн хурал
Цасны баяр
Явган аялал
Спортын арга хэмжээ
Нийгмийн хариуцлагын өдөр